Ой, хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт 2017 он гарсаар 12 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдээд байна. Эдгээр түймрийг унтраахаар нийслэлийн Онцгой байдлын газрын 900 гаруй албан хаагч /давхардсан тоогоор/, 88 автомашин хүч хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэн ажиллажээ. Гал түймэрт  93,5 га газар өртсөн байна.

Тэгвэл өнөөдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Соёмботой уулын зүүн дээд хэсэгт гал гарсан дуудлага 10:00 цагийн орчим нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн бөгөөд дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах таван ангийн нийт60 гаруй албан хаагч түймрийг унтраахаар ажиллаж байна.

Тиймээс нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт зэрэг өндөр байгаа энэ үед иргэд олон нийтийг ногоон бүсэд шаардлагагүй бол зорчихгүй байх, галын аюулгүй байдлаа хангаж, ил задгай гал гаргахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …