Сорви сарын дотор ор мөргүй арилгах жор

Бэртэл, гэмтэл, мэс засал гээд ямар нэгэн гадны нөлөөллөөс болж хүний биед харахад ч эвгүй сорви үүссэн байдаг. Түүнийг далдалж явах тэрхүү сорвиноосоо санаа зовох асуудал их байдаг. Мэдээж үүнийг арилгах олон арга бий. Лазераар арилгах, сорвины тос тосон түрхлэг хэрэглэх гэх мэт. Гэхдээ эдгээр нь нилээд үнэтэй эсвэл гаж нөлөө үзүүлэх хандлагатай байдаг. Бид танд гэрийн нөхцөлд хямд хялбар аргаар сорвины тос бэлтгэх аргыг хүргэх гэж байна. Энэ тосыг сарын турш хэрэглэхэд сорви ор мөргүй арилах юм.  Энэхүү тос нь байгалын гаралтай гэдгээрээ илүү давуу талтай бөгөөд таны биед ямар нэгэн гаж нөлөө өгнө гэж айлтгүй. Мэдээж тосны найрлаганд орж буй бүтээгдэхүүнээс харшилтай бол хэрэглэхээс татгалзахыг зөвлөе.
Ингээд тосонд орох найрлаганд :
Оливын тос- 1/4 аяга
Зөгийн бал – 1х/х
Лаванда цэцгийн эфирийн тос- 4 дусал
Кокосны тос – 1/4 аяга
Бэлтгэх арга: 
Хайруулын тавганд Кокосны тосоо хийж урьдчилан халаана. Үүн дээрээ лаванда цэцгийн эфирийн тос, зөгийн бал, оливын цэвэр тосоо хийж хутгана. Бүх найрлагыг сайтар хольсны дараа өрөөний температурт хөргөнө. Дахин нэг удаа хутгасны дараа хөргөгчинд 20 минут хийнэ.
Ингээд л таны тос бэлэн боллоо.
Тосоо өдөр бүр өглөө болон орой түрхэнэ. Сарын дараа гайхалтай үр дүнг мэдрэх болно. Амжилт хүсье.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …