Н.Номтойбаяр: Ажлын байрны эрэлт хэрэгцээг боловсон хүчин бэлтгэх бодлоготой уялдуулна

Өргөдлийн байнгын хороогоор өнөөдөр Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг дэмжих бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр болон Монголын үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцож хөдөлмөр эрхлэлтийн бодлогын талаар санал солилцов. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр “Цаашид хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг зөвхөн нэг яам хариуцах бус төрийн салбар байгууллага өөр хоорондоо уялдаатай ажиллах замаар асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Нэн түрүүнд боловсон хүчин бэлтгэх бодлогыг ажлын байрны эрэлт хэрэгцээтэй хамт уяж өгөхгүй бол цаашид шинээр бэлтгэгдэн гарах мэргэжилтнүүдэд ажлын байр олдоход хүндрэл үүсэх талтай” хэмээв.

Мөн тэрбээр үйлдвэржилтийн газрын зургийг тогтвортой байлгаж, үндэсний үйлдвэрлэгчдийн нөөц бололцоог ашиглан ажлын байрны хүртээмжийг дээшлүүлэх шаардлагатайг онцлоод эхний ээлжинд 16 мянга 500 ажлын байр дотоодын нөөц боломжоор бий болгож байгааг онцолсон юм.

Эх сурвалж: ХНХЯ 

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …