Тавантолгойн сургалтын төвд дахин нэг алба хаагч амиа алдлаа

 

Зэвсэгт хүчний Тавантолгойн сургалтын төвд өнгөрсөн амралтын өдөр тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын дунд зургаа дахь удаагийн марш тактикийн тэмцээн болсон.

Тэмцээний үеэр нэгэн цэргийн алба хаагч нар барсан талаар эх сурвалж мэдээллээ. Алба хаагч О нь тэмцээнд оролцож байхдаа нас баржээ. Түүний нас барсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

Алба хаагч О нас барснаар Тавантолгойн сургалтын баазад он гарсаар гурван алба хаагч амиа алдаад байна. Мөн цөөнгүй тооны алба хаагч бэртэж гэмтсэн мэдээлэл байгаа юм.

Алба хаагч О нас барсантай холбогдуулан Батлан хамгаалах яамнаас одоогоор ямар нэгэн тайлбар мэдээлэл хийгээгүй байна.

Дашрамд дурдахад дээрх марш тактикийн тэмцээн “Бид эх орноо хамгаалах нэг тангарагтай, нэг зорилготой” уриан дор зохион байгуулагдаж байсан аж.

 


Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …