Аспирин зөгийн балаар маск хийж арьсаа арчилцгаая

 Бүсгүйчүүдээ өнгөлөг толигор арьстай болохыг хүсэж байна уу Тэгвэл та бүхэндээ зориулж арьсыг гүн цэвэрлэж, хар батгыг арилгах үйлчилгээтэй аспиран зөгийн балаар  маск хийх аргыг санал болгож байна.
Аспирин зөгийн бал  маск нь таныг арьсыг гүн цэвэрлэж, нүүрэн дээр гарсан хар батгыг арилгахаас гадна арьсыг тань зөөлөн булбарай болгох үйлчилгээтэй юм.
Хэрэг болох зүйлс:Зөгийн бал – 1цайны халбага
Хэдэн дусал ус -аспиринаа найруулахад хэрэг болох
Аспирин – 2 ширхэг
Хийх арга: Аспиринаа устайгаа сайтар найруулж бэлдэнэ. 10 – 20 секунд амрааж зөгийн балаа нэмж сайтар хутгана.
Нүүрэндээ маскаа жигд түрхэж 10 минут байлгана. Үүний дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Мэдээж чийгшүүлэгчээ түрхэж арьсаа сайтар амраана. Нүднийхээ эргэн тойронд түрхэхгүй байхыг анхааруулья.
Энэхүү маскыг долоо хоногт 1 – 2 удаа нүүрэндээ тавьж болно. Ингэснээр таны арьсны нүхжилт багасаж толигор сайхан арьстай болох болно.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …