Норвегийн эрдэмтэд эрчүүд болон эмэгтэйчүүд ганц шөнийн секст хэрхэн ханддагийг олж мэдэхээр шийджээ. Тэгтэл тэдний явуулсан судалгааны дүн мэргэжилтнүүдийг үнэхээр гайхшруулсан байна. Хүүхнүүд ганц удаагийн дотно харилцаанд орохыг эрчүүдээс илүүтэй хүсдэг нь тодорхой болов. Тэгвэл өдийг хүртэл олон нийт огт өөр бодолтой байсан билээ.
Туршилтын хүрээнд оролцогчид хэд хэдэн асуултад хариулах ёстой байлаа. Дүн гартал эмэгтэйчүүдийн 80 хувь нь тийм харилцаанд баяртайгаар дахин нэг удаа орно гэж мэдэгджээ. Харин эрчүүд дотор ийм зориг зүрхтэй хүн бараг хоёр дахин бага байв. Ердөө 43 хувь нь тохиолдлын чанартай бэлгийн харьцаанд орно гэдгээ илэрхийлжээ. Хүүхнүүд үүндээ нэг их харамсдаггүй аж.