НОБГ:”Говь” ХК-ийн үйлдвэрт гарсан гал түймрийг бүрэн унтраалаа

Говь ХК-ийн үйлдвэрийн барилгын дээврийн хэсэгт гарсан гал түймрийг  бүрэн унтраасныг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлж байна.

Гал түймрийг унтраахад онцгой байдлын газрын 300 гаруй аврагч, гал сөнөөгчид олон цагийн турш идэвхи зүтгэл гарган, эр зориг, авхаалж самбаагаа дайчлан, иргэдийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, багаараа шуурхай ажиллан, барилгын дээврийн хэсэгт гарсан гал түймрийг газар авхуулалгүй, барилга доторхи үйлдвэрийн тоног төхөөрөмж, эд зүйлсийг гал түймэрт өртөхөөс урьдчилан сэргийлж,  бүрэн унтраасныг онцолж байна.

Уг гал түймрийн улмаас хүний амь эрсдээгүй, бэртэж гэмтээгүй юм. Мөн гал түймрийг унтраахад УСУГ, ЗЦГ, НЦГ зэрэг мэргэжлийн байгууллагууд харилцан уялдаатай хамтран, гал түймрийг унтраахад дэмжлэг үзүүлж ажиллав гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 


Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …