Доржзодов Болд болсон учир

Өчигдрийн хэвлэлийн баатар бол Г.Доржзодов байлаа. Гэвч гол баатар маань Монголын Лектор төвд Болд нэрээр багшилдаг байсныг эх сурвалж гэрчилж байна. Мөн Болд нэртэйгээр илтгэл, лекц уншиж байсныг нь батлах материалууд ч байна.

Энэ талаар тодруулахад Г.Доржзодов өөрийн нэрийг өөрчилж Болд нэрээр багшилж байсан аж. Үүнийг хамт ажилладаг багш нар нь болон шавь нар нь гэрчилж байна.

Доржзодов гэдэг “Зовлонгийн хүлээсээс салгагч” эх судрын нэр аж. Өөрөөр хэлбэл төвд үг юм. Тэгвэл манай гол баатар Зовлонгийн хүлээсээс салгагч нэрээ яагаад Болд болгож өөрчлөв. Эх сурвалжийн хэлж байгаагаар Доржзодов хамт ажиллаж байсан байгууллагын хамт олондоо хандан  хэлэхдээ “Миний нэр хүндээд байгаа учраас намайг лам нар нэрээ соль гэсэн юмаа, та бүхэн намайг Доржзодов  гэж биш Болд гэж дуудаж байгаарай” гсэн гэнэ. Үүнээс харахад тэрбээр бүр эртнээс “аливаа асуудал”-д бэлтгэж байсан юм өиш биз гэсэн хардлага төрж байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …