Бид та бүхэнд яс ургалтыг эмчлэх ардын аргыг зааж өгье.
Яс ургалт нь эрчүүдээс илүү эмэгтэйчүүдэд тохиолддог асуудал юм. Давс ихтэй хоол идэх, эсвэл хөлд эвгүй, хатуу гутал өмссөнөөс болж яс ургадаг. Яс ургалт нь нэг их өвдөж, зовиурладаггүй ч амьдралын туршид яршиг төвөг удсаар байх бөгөөд гоо сайханд ч таагүй, хөлд таарах гутал олж өмсөхөд бэрх болдог.
Энэ асуудлыг мэс заслын аргаар шийдвэрлэж болдог. Гэхдээ мэс ажилбарт орохгүйгээр яс ургалтыг зогсоож, өвдөлтгүйгээр хурдан эмчлэх байгалийн төгс аргыг зөвлөж байна.
Лаврын навчаар цай бэлтгэх
300 гр усанд нэг халбага нунтагласан лаврын навч хийгээд 5 минут буцалгана. Ингээд бэлэн болсон цайгаа нэг шөнө хонуулна. Өглөө босоод лаврын навчийг шингэнээс шүүнэ. Шүүж авсан шингэнийг өдрийн турш нарийн соруулаар бага багаар ууна. Шингэнийг нэг дор бүгдийг нь уухгүй байх нь маш чухал юм. Энэ бэлдмэлийг долоо хоногийн турш ууна. Өөрөөр хэлбэл орой болгон лаврын навчтай цайгаа бэлтгэж, хандалж хоноод өглөө бүр шинэ шингэн ууж ёстой юм.
Ингэж долоо хоног уусны дараа долоо хоног завсарлана. Үүний дараа мөн долоо хоног үргэлжлүүлэн уугаад, долоо хоног завсарлана. Энэ эмчилгээг хийснээр шээсний давтамж нэмэгдэнэ. Ингэснээр бие дэх давс гадагшилж, 10 хоногийн дараа анхны үр дүн мэдэгдэж эхэлнэ. Энэ эмчилгээг үргэлжлүүлснээр үе мөчний өвдөлт ч багасдаг. Ясны ургалтыг ор мөргүй алга болгохыг хүсвэл 2 сарын хугацаанд энэхүү бэлдмэлийг ууж заншаарай.