Freedom and adventure - woman happy in Grand Canyon. Free cheering girl with arms raised enjoying serene sunset in winning pose with arms stretched after hiking. Female model in Grand Canyon, USA.

Энергийн сав нь хоосон хүмүүс байдаг

Бидний эргэн тойронд энергийн шимэгчид амьдарч байдаг. Найз нөхөд, хамаатан садан, хамт ажилладаг хэн ч байж мэднэ. Тэднээс өөрийгөө хамгаалахын тулд өөрийнхөө оюун санаа, ухамсараа хөгжүүлэхэд анхаарч, муу муухай бүхнээс зайлсхийгээрэй. Юуны өмнө бусдыг уучилж, хайрлаж сурах хэрэгтэй. Үргэлж хэн нэгэнд гомдож, шаралхаж, өс санаж явдаг хүн өөрийгөө хамгаалах хүчээ алдаж, био орон зай нь сийрэгждэг байна.

Гэтэл өөрөө өөрийнхөө энергийг бардаг хүн гэж бий. Тэд ихэвчлэн хэн нэгэнд дурлаад хэлж чадахгүй шаналагч юм уу, өнгөрсөн муу, муухай зүйлээ мартаж чадахгүй яваа нэгэн байдаг. Тиймээс муу муухай зүйлийг өнгөрсөн цаг хугацаанд нь орхиж, өдөр бүр өөдрөг, гэгээн сайхан бүхэнд тэмүүлж амьдраарай.

Энергийн сав нь “хоосон” хүмүүс бас бий. Тэдний оюун ухаан, ухамсарын хөгжил нь муу байх нь түгээмэл. Ийм хүн эрчимээ хаанаас нөхөж, хүнд хэрхэн өгөхөө мэддэггүй, энергиэ идэж, ууж эсвэл өөрт байхгүй зүйлээ шунан харж нөхдөг. Үг яриа нь бүдүүн бараг, бодол санаа нь гэнэн мунхаг, аливаа зүйлд хэт хойрго ханддаг. Чин сэтгэлийн хайр л тэдний “хоосон” савыг дүүргэдэг байна.

Эсрэгээрээ энергийн “зуучлагч” гэж байдаг байна. Тэд илэн далангүй, итгэл даадаг хүмүүс бөгөөд эерэг эрчимийг хүлээн авахдаа сайн ч, сөрөг нөлөөллийг эсэргүүцэхдээ муу байдаг. Энергийн “зуучлагч”-ид баяр баясгалан, амьдралын сайн сайн сайхнаа харамгүй хуваалцдаг хүмүүс юм.
“Наалдагч”. Тэд энерги сорогчидтой төсөөтэй. Гэхдээ шууд сорохгүй атлаа хүний амьдрах орон зайд нэвтрэн, салахгүй удаан хугацаагаар оршдог. “Наалдагч” хэн нэгэнтэй танилцангуутаа л өөрийнхөө тухай ямар нэг сайн, муу зүйл ярьж эхэлдэг. Ингэхдээ маш их сөрөг энерги цацдаг. Тэдэнтай харилцахгүй байна гэдэг маш хэцүү.

Энерги сорогчидын тухай дуулсан уу. Тэдний дуу хоолойг сонсоод л дургүй хүрэм байдаг. Нэг үг хэлэлгүйгээр хүний био орон зайг эвдэж чаддаг “эрдэм”-тэй. Тиймээс зовлон тоочсон, аливаа зүйлийг үргэлж болж бүтэхгүй талаас нь хардаг, гутранги үзэлтэй нэгнээс зайгаа барьсан нь дээр.

Хүн өөрөө өөр лүүгээ анхаарлаа хандуулах цаг үе ирээд байна. Бид хэтэрхий гадагшаа хандаж өөрт хэрэггүй зүйлд анхаарлаа хандуулснаараа энерги, эрч хүчээ тал тал тийш хайр гамгүй урсгаж байна. Та хувь тавилан оюун ухамсарынхаа эзэн нь байж, сэтгэлээ өөр дээрээ төвлөрүүлэх, өөртөө хайртай болох хэрэгтэй.

Өөртөө хайргүй хүн бусдыг чин сэтгэлээсээ үр өгөөжтэй хайрлана гэвэл худлаа. Бид махан биеэ эмчид. Сүнсэн биеэ шашинд даатгачихаад өөрийгөө хэрхэн яаж амьдрах, яах гэж энэ ертөнцөд мэндэлснээ умартан, ертөнцийн амьдралтай хэтэрхий зууралдаж сүнс гээч юм өөрт нь ямар ч хамааралгүй юм шиг ганд нь хаяснаас болоод зовлон зүдгүүр амсаж, шалтгаан нь тодорхойгүй өвчин эмгэгт өртсөөр байна. Бид хоёр биетэй боловч биеэ хоёр хуваасан. Шинжлэх ухаан физик биеийг мэддэг. Сүнсэн биеийг шашин мэддэг юм шиг ойлголтыг тархиндаа гүн бат суулгасан.

Бид хоёр биетэйгээ тэнцвэртэй амьдрах ёстой. Бид шунал, өрсөлдөөн, тэмцэлдээнтэй цаг үед амьдарч байна. Энэ нь хүмүүсийн мөс чанартай холбоотой. Тухайлбал: Өвчнийг үүсгэдэг шалгаан 3-н янз байдаг.

1.Физик биетэйгээ буруу харьцсанаас амандаа орж байгаа хоолны бүтцэдээ анхаарах хэрэгтэй. Учир нь өвчний 75 хувь бидний хоол гэж идэж байгаа зүйлтэй хамааралтай нь тогтоогдсон

2. Удмын мэдээллээс үүссэн өвчин залбирч, өршөөж, уучилж сэтгэлээрээ засах

3. Энерги мэдээллээр үүссэн өвчин гадны сөрөг нөлөө, хар дом шившлэг, атаа хорсолоор үүсгэгддэг. Харагдаж байгаа махан бие амьдралын 10, харагдахгүй байгаа гэрлэн бие дээр таны амьдралын 90 хувийн асуудал байдаг. үүнийг мэдсэнээр өөрийн амьдралд орж ирэх муу зүйлээс өөрийгөө хамгалах боломжтой.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …