Өмнөд Солонгос улс 2019 он гэхэд бүх нийтээрээ интернэтийн 5G хурдыг хэрэглэнэ

Өмнөд Солонгос улс 1990 онд анх удаа 2G хурдтай интернэтийг хэрэглэж байсан бол 2010 оноос өнөөг хүртэл 4G хурдтай интернэт хэрэглэж байна.

   Тус улс 2019 он гэхэд бүх нийтээрээ 5G хурдтай интернэт хэрэглэдэг дэлхийн анхны улс болох зорилго тавьжээ.

   Уг ажлын хүрээнд 5G интернэтийн өмнөх үе шат болсон 4,5G хурдтай интернэтийг 6-р сарын 5-ны өдрөөс эхлэн хэрэглэгчдэд нийлүүлж эхэлсэн байна.

    Эдүгээ Сөүл, Пусан зэрэг хүн ам олонтой 57 орон нутагт 4,5G хурдтай интернэт дамжуулагдаж байгаа ба энэ нь 60 минутийн нэг киног гар утсандаа татаж авахад ердөө 3 секунд зарцуулагдах хурд юм байна.

    Харин 5G интернэт нь 4G интернэтээс даруй 5 дахин их хурдтай бөгөөд БНХАУ бүх нийтээрээ 5G интернэт хэрэглэдэг хоёр дахь улс болох зорилго тавьжээ.

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …