Дасгалжуулагчид тоглолтын өмнө секс хийхийг хориглодог

Хөлбөмбөгийн дасгалжуулагч нар тоглолтын өмнөх сексийг хүлээн зөвшөөрдөггүй байна. Бүр болохгүй бол өөрийгөө аргал гэдэг зөвлөгөө өгдөг байна. Яагаад гэж үү. За тэгвэл үүнийг тайлбарлая. Мэргэжлийн хөлбөмбөгийн дасгалжуулагчид хүний жаргал цэнгэлийг хоёр жилдээ ядаж нэг удаа хориглох ёстой гэсэн үзэл баримтлалтай байдаг аж.

2016 оны Европын аварга шалгаруулах тэмцээний үеэр Уэйлсийн дасгалжуулагч Д.Коулмэн тоглолтын өмнөх сексийн талаар “Бид 10 хоногт 3 тоглолттой. Энд эхнэр, найз охидын багтах орон зай байхгүй. Бидэнд тийм цаг ч байхгүй” гэж тайлбарлаж байж.

Мөн Бразилд болсон Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Босни Герцоговены дасгалжуулагч Сушич “Бразилд секс байхгүй шүү. Яаж аргална уу өөрсдөө мэд. Бүр болохгүй бол өөрөө өөрийгөө аргалахгүй юу” гэж тоглогчдод хэлдэг байж.

2012 оны Европын аваргын урьдчилсан шатанд Д.Адуокаат ах нарыг эхнэрүүдтэй нь хэсэг уулзуулаагүй. 2010 оны дэлхийн аваргаар Ф.Капелло англи хатагтай нарыг гэрт нь үлдээсэн. Дасгалжуулагч нар нэг зүйл дээр санал нэгддэг. Тэр нь “секс бол сэтгэл зүйгээр өргөдөг ч шинжлэх ухаанаас зугтаахгүй” гэдэг онол юм.

Мэргэжлийн тоглогч секс нь юуны түрүүнд бие физиологийн дарамт учруулж, бэртэл гэмтэл авах нь ихэсдэг. Ингэхээр АНУ-д жишээ нь 11 сая тоглогчдын нэг нь ор дэрнээс болж, Их Британид 18 сая хүн тутмын нэг нь жилдээ ядаж ганц удаа үүнээс болж гэмтдэг болж таарах нь.

Ганын Кевин Принц Боатэнгээр жишээ авах уу?

2012 онд мань эр од болсон. Миландаа бүр шингэхээр боллоо. Үнэ цэнээ 23 сая евро хүртэл өсгөж чадлаа. Гайхалтай хэрэг. Үүнээс өмнөхөн тэрээр Скудетто болон Италийн Супер цомыг аваад байв. Гэтэл ирэх жилээс эхлээд бэртэл салахаа байв. Ээлжит дөрвөн жил нь 35 тоглолтыг бэртэл гэмтлээс болж өнжсөн.

Удалгүй түүний найз, загвар өмсөгч Мелисса Сатта тайлбар өгөв. “Тэр байнгын гэмтэлтэй байдаг байсан. Бид 7 хоногтоо 7-10 удаа сексддэг. Миний дуртай байрлал бол дээр нь гарах. Би удирдлагыг гартаа авах дуртай” гэсэн байна.

Сушич, Коулмэн нар шигшээн тоглогчдыг тэр чигээр нь дарамталдаг байсан бол Пеп Гуардиола бол эсрэгээрээ. Тэрээр шөнийн 02:00 цаг хүртэл Месси, Левандовски нарт нандин харилцааны талаархи сайн сайхан бүхнийг ярьсан талаар Насри ам нээсэн байдаг.

“Сексгүйгээр сайн тоглоно гэдэгт би итгэдэггүй. Мэдээж шүү дээ, би энийг аль болох хий гэж л зөвлөдөг. Их байх тусам бүр сайн” гэсэн аж. Луис Фелипе Сколари испани эртэй санал нэгддэг. “Тоглолтын өмнөх сексд би эсэргүйцдэггүй. Хэрэв тоглогч өөрөө эрүүл, боломжтой байх юм бол зүгээр.” Бас өөр эсэргүүцэхгүй байх шалтгаан ч байна. “Секс өөрөө саад болдоггүй юмаа гэхэд секс хайлт нь тоглогчид муугаар нөлөөлдөг” гэж Америк дасгалжуулагч Кейси Стенгель хэлсэн байдаг.

Нигерийн дасгалжуулагч тэр хоёр яг адилхан боддог юм билээ. “Харин тийм ээ, тэмцээний үеэр охид хайх чинь тэдний тоглолтын үр дүнд нөлөөлөөд байгаа юм”. Бас Сочигийн Олимпийн үеэр АНУ-ын сноүбордын баг тамирчид дасгалжуулагчаасаа тусгайлан цаг авч охид хайж байлаа. Яагаад гэвэл эхнэргүй эрчүүдийн хувьд охин хайх энэ ажил нь сайнаар нөлөөлдөг болохыг батлаад байх шиг байна цаана чинь. Шинжлэх ухаан талаас нь жаахан харья л даа. Кардиологийн эмч Виктория Гамеева: “Эр эмийн харилцааны дараа эмэгтэй нь илүү үр дүнтэй байдаг. Сексийн харилцаанаас 5-10 минутын дараа талбай дээр гараад амжилт нь жирийн үеийнхээс илүү байх жишээтэй. Харин эрчүүдийн хувьд эсрэгээрээ. Амжилт гаргахын тулд тоглолтоос 2-3 хоногийн өмнө барих хэрэг гардаг”. 20 тамирчны дунд судалгаа явуулахад сексийн дараа хүч чадлын гормон ихээр ялгаруулж байсан. Гэхдээ эдгээр хүмүүс сексийн идэвхитэй амьдралтайд тооцогдож байжээ. Харин идэвхи муутай эрчүүд сексийн дараа пролактин – гормон буруулагч ихээр ялгаруулж байсан.

Энэ талаар 2014 оны Европын аваргын өмнө тус салбарын мэргэжилтэн ярьж байжээ. Олон улсын олимпийн хороо бол аль хэдийнэ асуудлыг мэдэж байсан л даа. Тэд Олимпийн хотхонд бэлгэвчийг ширээний жижиг чихэр шиг л тараадаг биз дээ? Гэхдээ гол нь хүнээс өөрөөс нь их шалтгаална. Тухайн тоглогч жинхэнэ мэргэжилтэн мөн үү, биш үү?

Раймонд Доминик 1996 оны Атлантын олимпын үеэр тоглогчиддоо бүрэн зөвшөөрөл олгосон. Тоглогчид нь эхнэр, найз охидтойгоо хоолонд ороод дараа нь хаана ч юм мэдэхгүй байж байгаад 02:00 цагт ирдэг байсан. Доминик тоглогчиддоо нэг л шаардлага тавьдаг. Араа даагаарай, мэргэжлийн хүн шиг л байгаарай гэсэн. Гэвч Францчууд шөвгийн 8 хүртэл яваад хасагдсан.

 


Санал болгох мэдээ

Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ

МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг …