ЦЕГ:Цагдаагийн албан хаагч нэр дэвшигчдийн аль нэг талд ажиллаж байна гэсэн тохиолдол гараагүй байна

Цагдаагийн Ерөнхий Газраас цаг үеийн асуудлаар  дөнгөж сая  мэдээлэл хийлээ.

Цагдаагийн Ерөнхий Газрын тэргүүн дэд дарга, дэд хурандаа П.Батбаатар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуультай холбоотойгоор нийт 649 гомдол мэдээлэл шалгагдаж байна. Эдгээрийн 476 нь Улаанбаатар хотод 176 нь хөдөө орон нутагт гарсан байна. Ерөнхийдөө бид өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж байна.

Нийт ажиллаж байгаа сонгуулийн санал авах байрыг бид 7 хоногийн өмнөөс бүрэн хамгаалалтад авсан байгаа.

Өчигдөр гэхэд 2,603 гэмт хэргийн шинжтэй дуудлага ирсэн байгаа. Эдгээр бусад дуудлагууд дээрээ ч ажиллаж байна. Дуудлага, гомдол дээр ажиллахад бүх бололцоог ханган ажиллаж байгаа алба хаагчдыг нэг талыг барилаа зэргээр янз бүрээр дүгнэж байна. Одоогийн байдлаар цагдаагийн албан хаагч нэр дэвшигчдийн аль нэг талд ажиллаж байна гэсэн тохиолдол гараагүй байна. Цагдаагийн байгууллага үүргээ хэвийн хэмжээнд, хуулийн хүрээнд гүйцэтгэж байгаа гэж хэлж болно.

Өнөөдрийн байдлаар сонгуулийн санал авах үйл ажиллагаа будлиантай, луйвартай, цагдаагийн байгууллага аль нэг талыг барьж байна гэсэн янз бүрийн мэдээ мэдээлэл явж байна.

Жишээлбэл Хан-Уул дүүрэгт иргэн Т-д давхар хуудас өгсөн байсан. Давхар олгогдсон хуудсыг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн байхад АН-ын гишүүн Энхбаяр, Эрдэнэчимэг нар бичлэг хийж, давхар саналын хуудас өгч байна гэдэг мэдээллийг олон нийтэд зарласан байгаа” гэлээ.

Мөн “Цагдаагийн байгууллагыг аль нэг талыг барьсан мэтээр мэдээлэл их явж байгаад иргэд анхаарал болгоомжтой хандаж байгаа гэж найдаж байна.

Өчигдрөөс эхлэн 360 мянга гаруй иргэн давхар бүртгэгдэн, санал өгөх гэж байна гэдэг мэдээлэл цацаж, ард иргэдийг төөрөгдүүлж байна.

Үүнийг ОӨУБЕГ-т хүсэлт тавьж, шалгуулахаар хүсэлт тавьсан. Ингээд шалгаж үзэхэд давхар иргэний үнэмлэх олгогдсон, давхар бүртгэгдсэн гэх тохиолдол бүртгэгдээгүй. Жишээлбэл, АН-ын мэдэгдэлд Д.Оюунгэрэл гэх хүн хоёр өөр РД-тай байсан талаар мэдээлсэн нь хоёр ихэр, адилхан нэртэй, нэг хаяг дээр байдаг гэдэг нь нотлогдсон.

Энэ мэтчилэнгээр бүх тохиолдлыг шалгаж үзэхээр хууль зөрчөөгүй гэдэг нь тогтоогдоод байна. 1,983 хэсэг дээр намуудын ажиглагч ажиллаж байгаа. Одоогоор энэ төрлийн дуудлага, мэдээлэл огт ирээгүй байна. Тал талын хяналттай байгаа учраас ямар нэгэн байдлаар давхардсан хүмүүс буюу царцаа гэж нэрлэгдэж байгаа этгээд санал өгөхгүй байгаа гэдэгт итгэлтэй байж болно” гэлээ.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …