Улсын хэмжээнд сонгуулийн ирц 66.54 хувьтай явагдлаа

Монгол улсын ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн санал хураалт өчигдөр болж өнгөрлөө. Энэ удаагийн сонгууль улсын хэмжээнд сонгогчдын санал хураалтын ирц 66.5 хувьтай байсан юм. Ирц хангалттай байсан ч нэг дэвшигчдийн хэн  ч саналдаа өгсөн нийт сонгогчийн 50+1 хувийн саналаа авч чадсангүй.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Энэ удаагийн сонгуулиар “Дахин сонгууль болохгүй, дахин санал хураалт гэж бий. Үндсэн хуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүй бол дахин санал хураана гэж бий. Сонгуулийн Ерөнхий Хороо 14 хоногийн дотор товыг зарлана. Олонхийн санал нь 50%+1 юм.
Хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь санал асуулгад оруулна. Хоёр дахь санал хураалтад олонхийн санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгч гэж үзнэ” гэлээ.
Өнөөдөр өглөөний 08.00 цагийн байдлаар АН-аас нэр дэвшигч А.Баттулга 38.1, МАНаас нэр дэвшигч М.Энхболд 30.3, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 30.1 хувийн саналтай явж байна.

Дахин санал хураалтын талаар Ч.Содномцэрэн хэлэхдээ “Хоёр дахь санал хураалтыг Сонгуулийн төв байгууллага анхны санал авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зарлан зохион байгуулна” гэв. Түүнчлэн дахин санал хураалтын ирц 50 дээш байх, нийт сонгогчдын олонхийн санал буюу 50 дээш саналыг авч айж сонгогдохоор хуульд заажээ. Хэрэв олонхийн санал дахиад авч чадаагүй тохиолдолд хуульд зааснаар шинээр нэр дэвшигчийг гаргаж ирэх хууль зүйн үндэслэл бүрдэх юм байна. Сонгуулийн тухай хуулийн 148.1-д зааснаар хоёр дахь санал хураалтаар нэр дэвшигчийн хэн ч олонхийн санал аваагүй тохиолдолд анхан шатны сонгуулийн санал хураалтыг сонгуулийн төв байгууллага хүчингүйд тооцно. Ингээд хүчингүйд тооцсон бол шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор дахин санал хураалтын  товыг зарлах юм.

 


Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …