Налайх дүүрэгт гэрэлтүүлгийн шонг цэцгийн мандалаар гоёж байна

Налайх дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Дүүрэг хороонд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх” зорилт тусгагдсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр багагүй ажил хийгдэж байна.

Тухайлбал,  Бөмбөрцөгийн уулзвараас Буян Налайх хүртэлх зам дагуу шимлүүст мод тарилаа.

Мөн дүүргийн Цэцэрлэгжүүлэлтийн албанаас Улаанбаатар, Чойр, Налайхын уулзвараас Буян Налайх худалдааны төв хүртэлх зам дагуу 39 гэрлийн шонд 78 сав нэг наст цэцэг байршуулж байна.

Энэ нь ногоон байгууламжийн шинэлэг шийдэл бөгөөд хотын өнгө үзэмжид эерэгээр нөлөөлөх юм.

Мөн замын бүтээн байгуулалтын ажил дууссаны дараагаар ногоон байгууламжийн ажлыг үе шаттай хийхээр төлөвлөж байна гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.  

Санал болгох мэдээ

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг …