Толгой өвдөх, халуурах зэрэгт аспирин уудаг. Тэгвэл аспириныг үүнээс ч олон янзаар ашиглаж болох аж. Тэгвэл аспирин толгойны өвчин намдаахаас өөр ямар ид шидтэй талаар хүргэж байна.
Батга арилгана
2-3 ширхэг аспириныг нунтаглаж, нимбэг болон жүржийн шүүстэй холиод бохирдсон хэсэгтээ түрхэвэл батга арилдаг. Энэ үедээ оо түрхэхийг хориглох хэрэгтэй.
Шумууланд хазуулаад үлдсэн улаалт, хавдрыг бууруулдаг
Аспирин нь хавдрыг бууруулах шидтэй. Шумууланд хазуулсны дараа загатнаад хэцүү байдаг. Үүнийг ч бас багасгадаг байна. Ердөө нэг халбага усан дээр аспиринаа хийж найруулаад шумуул хазсан хэсэгт түрхэхэд хангалттай.
Арьсан дахь сэвх, нөсөө, толбыг арилгана
Аспирин нь нүүр цэвэрлэгчийн найрлагад ордог өөх, тосыг багасгадаг. 3 халбага тараг, 1 халбага зөгийн бал, 7 ширхэг аспиринаар үндсэн бэлдэцээ бэлтгэнэ. Дараа нь нүүрээ сайтар цэвэрлэнэ. Ингээд бэлдэцээ нүүрэндээ түрхэж, 15 орчим минут болгоод дараа нь угааж цэвэрлээрэй. Нүүр тань гэрэлтсэн, толигор болж, сэвх, толбо арилдаг.
Үсний хаг арилгана
Үс хагтснаар хуйх загатнахаас эхлээд асуудлууд үүсдэг. Тэгвэл нунтагласна 2 аспириныг шампуньтайгаа хольж үсээ угааснаар хагнаас салах болно.
Маш сайн гуужуулагч
Аспирин нь нүүрний үхсэн эсүүдийг устгах маш сайн гуужуулагч юм. Мөн нүүрсний тослого болон нүхжилтийг багасгахад тусалдаг. Та аспиринаа зүгээр л устай холиод нүүрэндээ түрх, тэгээд л хүссэн үр дүн тань мэдэгдэх болно. Гэхдээ хэт мэдрэг арьстай хүмүүс анхаарал болгоомжтой байгаарай.
Хөлийн эвэршилтийг зогсооно
Энэ бэлдэцэд 7 ширхэг аспирин хагас халбага нимбэгний шүүс, бага зэрэг оо орно. Бэлдэцийг хөлийн эвэршсэн хэсэг түрхэж, бүлээн даавуугаар бэгнэх хэрэгтэй. 10 минутын дараа гэхэд таны хөлийн арьс булбарай зөөлөн болно.
Гэмтэлтэй үсийг сэргээж, гялалзуулна
Гэмтэлтэй үсийг сэргээхэд аспирин тун их ашиг тустай. Эрүүл, гялалзсан үстэй болохын тулд нэг аяга бүтээн ус, аспирин хийж уусгаад үснийхээ налуу чиглэлд түрхэж өгнө. Тэгээд 15 минутын дараа үсээ бүлээн усаар зайлаарай. Ингээд л гэмтэлтэй үс сэргэж, өнгөлөг, гялалзаж эхэлнэ.
Хувцсан дээр тогтсон толбыг арилгана
Аспирин нь таны хувцсанд шинэ амьдралыг өгөх болно. Хөлсний толбо болсон хэсэгтээ халуун усанд уусгасан аспириныг түрхэж хонуулаад, дараа нь угаагаарай. Үр дүн нь тэр дороо л мэдэгдэнэ.
Ванн /усны өрөө/-нд үржсэн бичил амьтдыг устгадаг
Савангийн тунадас, наалсанд толбо зэрэгт бичил биетүүд үржиж байдаг. Тэгвэл 5 ширхэг аспирин нунтаглаж, цэвэрлэгээний шингэнтэй холиод тунадас тогтсон хэсэгт түрхэж орхино. Хагас цагийн дараа бүлээн усаар түрхэцээ цэвэрлээрэй. Ингээд л бичил биетүүд устаж, таны угаалгын өрөө цэвэр цэмбэгэр боллоо.
Цэцэгсийн насыг уртасгадаг
Шинэхэн тайрч авсан цэцгийг аспиринтай усанд хийснээр илүү удаан амьдардаг. Энэ аргачлал сарнай цэцэгт илүүтэйгээр тохирдог байна. Дээрх зөвлөгөөнүүдийг мэргэжлийн эмч болон арьсны зөвлөхүүд санал болгодог аж.