Түймрийн голомтонд ажиллаж байгаа албан хаагчдад “М-Си-Эс Кока-Кола” ХХК-аас бүтээгдэхүүний дээжийг хүргүүллээ

Өнөөдрийн байдлаар Булган аймаг Бугат суманд 1, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 1, Ерөө суманд 2, Мандал суманд 1 түймэр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1 түймэр, Төв аймгийн Мөнгөнморьт суманд 1 түймэр, Дорнод аймгийн Халх гол суманд 1 түймэр, нийт 8 түймэр асаж байгаа бол Булган аймгийн Тэшиг суманд 2, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, суманд тус бүр 1, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 1, Төв аймгийн Батсүмбэр, Жаргалант суманд тус бүр 1 түймэр, Хэнтий аймгийн Батширээт суманд 1 түймэр нийт 8 түймрийг цурманд оруулаад байна.

Дээрх түймрүүдэд онцгой байдлын байгууллагаас 346 албан хаагч, 25 автомашин, орон нутгаас 334 иргэн, 38 автомашинтай нийт 680 хүн, 1 нисдэг тэрэг, 41 автомашин, 16 морьтойгоор ажиллаж байгаа юм.

Эдгээр албан хаагчдад  “М-Си-Эс Кока Кола” ХХК-ийн зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрсдийн бүтээгдэхүүнээр тусламж үзүүлж, бүтээгдэхүүний дээжийг ОБЕГ-т гардуулж өглөө. Түүнчлэн тус компанийн зүгээс ард иргэддээ хандан иргэний үүргээ ухамсарлан, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг уриалав.

Тус компани нь “Марш тактик-тусгай бэлтгэлийн тэмцээн”-д оролцсон баг тамирчдад болон онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хүүхдийн баярын арга хэмжээнд зориулан бүтээгдэхүүнийнхээ дээжээр бэлэг барьж байсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …