Шатахуун тээвэрлэгч дэлбэрч гагнуурчин залуу амиа алдлаа

Толгойт орчимд байрлах “Нефть хангамж” компанийн хашаанд дэлбэрэлт болж, 39 настай Г амь насаа алджээ.

Тодруулбал, 06 дугаар сарын 29-ний буюу өчигдөр орой 19.00 орчимд Г, Б нар шатахуун тээвэрлэгч FAW цимстерн машины савны таган дахь боолтыг цахилгаан тасдагчаар тасдаж байгаад дэлбэрэлтэд өртсөн байна. Шатахуун тээвэрлэгчийн сав хоосон байсан ч тасдагчаас үсэрсэн цог шатахууны ууранд хүрч дэлбэрэлт болжээ. Г, Бнарын гар хөл хугарч, яаралтай тусламжаар Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Гэвч гагнуурчин Г гэмтлээ даалгүй нас баржээ. Б-гийн биеийн байдал маш хүнд байгааг албаныхан мэдэгдэж байна.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага (COP17) Монгол Улсад албан ёсоор өнөөдөр …