Малчид, тариаланчид, иргэдийн анхааралд:
Ойрын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүсч, нутгийн зүүн хагаст аагим халуун үргэлжлэх тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи шөнөдөө зүүн хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 24-29 градус, Орхон Сэлэнгийн саваар 33-38 градус, бусад нутгаар 30-35 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр , өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 15-20 градус, өдөртөө 31-36 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүнэ. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 34-36 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 19-24 градус, өдөртөө 35-40 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө түр зуурын бороо орно, дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 32-34 градус дулаан байна.