Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 14706 иргэнд торгуулийн хуудас хүргүүлжээ

Иргэдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор хөдөлгөөнд оролцогчдыг замын хөдөлгөөний дүрмийг баримтлуулан, хариуцлага тооцох зайлшгүй шаардлагатай болсон. Тиймээс 2013 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн замын хөдөлгөөний хяналтын камераар илэрсэн зөрчилд хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн. Уг камер нь автоматжуулсан системтэй учир тээврийн хэрэгслийг аль замд, хэзээ, хэдэн км цагийн хурдтай орсныг болон аль уулзварт хэдэн цагт улаан гэрлээр нэвтэрснийг зураг болон бичлэгээр баталгаажуулаад автоматаар хэвлэдэг. Түүнийг дугтуйлж, мэдэгдлийн хуудсыг “Монгол Шуудан” ТӨХК-ийн шууданчид тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар 1-3 хоногийн дотор торгуулийн хуудсыг хүргэж байна. Зөрчил гаргасан автомашины эзэмшигч нь торгуулийн хуудас хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор төлбөрөө төрийн сангийн дансанд байршуулах үүрэгтэй. 2013 оны 09 дугаар сарын 04-ний байдлаар нийт14706 иргэн торгуулийн баримтжуулсан хуудас хүлээн авсан байна. Үүнээс гэрлэн дохионы зөрчил 4187 бол, хурд хэтрүүлсэн 10519 тээврийн хэрэгсэл байна. Эдгээр дүрэм зөрчсөн иргэдийн тал хувь нь буюу 74,780,000 төгрөгийг Нийслэлийн төрийн санд тушаасан байнаТүүнчлэн хаяг нь тодорхойгүйгээс 1168 торгуулийн хуудсыг Замын хөдөлгөөний удирдлагын төвд “Монгол Шуудан” ТӨХК-иас буцаан өгсөн байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …