Нүд улайж үрэвссэн үед аяга усанд 1/2 цайны халбага борын хүчил уусгаад хөвөн дүрж, нүдний эргэн тойрныг арчина. Мөн эмийн ургамлаар ханд бэлтгэж хэрэглээрэй. Балжингарам цэцэг, яншуй, хар цайг хандалж. /эмийн санд зардаг тусгай зориулалтын шилэнд хийнэ/ шилэн аяганд хийж зовхин дээрээ тавь. Толгойгоо гэдийлгэн, нүдээ аньж нээн 8-10 удаа давтана. Нүд хавдвал үүгээр шавшиж, эмийн ургамлаар маск тавиарай.
Шавших
Гоньд: Нүд үрэвссэн үед гоньдны хандаар шавших нь тустай. Гоньдыг буцалгаж хандлаад хөвөнд /марль/ шингээн нүдэндээ 1-2 минут тавина. Хөмсөгнөөс эхлээд нүдний хонхорхойг бүрэн тагласан байна. Үүнийг 3-4 удаа тавиад дараа нь хүйтэн жин тавиарай. Хатсаны дараа тос түрх.
Шивлээ өвсний ханд: Шивлээ өвснөөс хоолны халбагаар хоёрыг 400 мл усанд хийн, 30 минут буцалгаж шүүнэ. Уг хандаа хөвөн /марль/-д шингээн зовхин дээрээ тавина. Зовхи хавдсан үед их сайн.
Жин тавих
Сүүн жин: Нүд үрэвссэн үед тавина. Хөвөн, марльд сүү шингээж 4-5 минут нүдэн дээрээ тавьсны дараа усаар зайлан хатаана. Эцэст нь тос түрхэхээ бүү мартаарай.
Цөцгийн жин: Цөцгийд хөвөн дүрж, хөнгөхөн базаад нүдэн дээр 3-5 минут тавина.
Ургамлын тосны жин: Марль 5-6 давхарлаж ургамлын тосонд дүрээд нүдэн дээрээ тавина. 10-15 минутын дараа нүүрээ бүлээн усаар зайлж угаана. Үүний дараа марлинд мөс ороож, нүдний доогуур гадна булангаас дотогш чиглэлтэй арчиж дараа нь тос түрхэнэ.