Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, мөрний усанд орохгүй байхыг зөвлөлөө

Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсээс авсан мэдээгээр ойрын өдрүүдэд хэт халж, өдөртөө 30-35 хэмд хүрч зарим өдрүүдэд түр зуурын дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна.

Иймд иргэд Үндэсний их баяр наадмын өдрүүдээр амарч, зугаалахдаа бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, архи согтууруулах ундааг зүй зохистой хэрэглэх, хуурайшилт ихтэй газар ил гал гаргахүй байх, согтууруулах ундаа ууж хэрэглэсэн үедээ гол, мөрний усанд орохгүй байна уу.

Мөн завиар загасчлах, зугаалах үедээ хөвөгч, хантааз зэргийг хэрэглэн өөрийн, бусдын аюулгүй байдлыг хангаж гал түймрийн болон усанд осолдох эрсдэлүүдээс болгоомжлохыг байхыг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс сэрэмжлүүлж байна.

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар:Түлш дутуу савласан байвал хариуцлага тооцно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гэр хорооллын айл өрхүүдийн түлшний хангамжийн асуудлаар …