СЕХ:Гадаадын ажиглагчид сонгууль өрсөлдөөнтэй, зохион байгуулалт сайтай болсныг онцолж байна

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн алба, тус байгууллагын Парламентын Ассамблей, Европын парламентын ажиглагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ажиглаад урьдчилсан дүгнэлт гаргажээ.

Тэд дүгнэлтээ танилцуулах үеэр, тухайлбал, сонгууль өрсөлдөөнтэй, зохион байгуулалт сайтай, сонгуулийн сурталчилгаа богинохон боловч ширүүн болж өнгөрснийг тэмдэглэжээ. Мөн сонгууль өрсөлдөөнтэй, сайн болсныг дурьдаад  Монгол Улсад ардчиллын ирээдүй гэрэлтэй харагдаж байна. Хоёр дахь шатны сонгуулиар бүхэлдээ эерэг хандлагатай байна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Сонгуулийн хууль эрх зүйн орчин нь үндсэн эрх, эрх чөлөөг хангаж байгаа бөгөөд ардчилсан сонгуулийн гол суурийг бий болгож байгааг ажиглагчид тэмдэглэжээ. ЕАБХАБ-ын АИХЭА-аас гаргасан зөвлөмжийн хэрэгжилт сайн байгаа ч санал өгөх эрхийн асуудалтай холбоотой зарим орхигдсон зүйлүүд байсаар байна. Сонгуулийн Ерөнхий Хороонд сонгуульд оролцогчид итгэлтэй байсан бөгөөд товлосон ажлууд хугацаандаа, ил тод хийгдэж байсныг  дурьдсан байна

Европын олон улс төрчид санал авах байруудад технологийн дэвшлийг ашиглан Монгол Улсын иргэд ирээдүйн Ерөнхийлөгчөө чөлөөтэй сонгож байгааг харахад атаархамаар байлаа гэж ЕАБХАБ-ын Европын Ассамблейн төлөөлөгчдийн тэргүүн Жеоржиос Варэмэнос дүгнэлтээ танилцуулах үеэр хэлжээ.

Мөн сонгуульд оролцогчид нь ерөнхийдөө сонгогчдын бүртгэлийн үнэн зөв байдалд итгэлтэй байсан гэж ажиглагчид үзсэн байна.

ЕАБХАБ-ын сонгууль ажиглах хорооны тэргүүн Элчин сайд  Гээрт Хинрич Арэнс  сонгуулийн хоёр дахь санал хураалт дуустал Монгол Улсад байна. Би болон манай хамт олон энэхүү гайхамшигтай ардчилсан оронд дахин айлчлахыг хүсэн хүлээх болно гэжээ.

Эх сурвалж:СЕХ

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …