Өвөрхангай аймагт уурхайн осол гарч гурван хүн амиа алдсан харамсалтай осол гарчээ.
Энэ талаар “Өвөрхангай аймгийн төвөөс 75 км зайтай орших Уянга сумын “Бөөрөлжүүт” 6-р баг “Бөөрөлжүүтийн гол” гэдэг газарт үйл ажиллагаа явуулдаг иргэн О-ын бичил уурхайд 10-15 метрийн гүнд нуралт үүсч хувиараа алт олборлогчид нурангид дарагдсан тухай дуудлага 2017 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн 05:02 цагт /05:10 цагт/ Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.
Одоогоор дөрвөн хүнийг амьд, гурван хүнийг нас барсан байдалтайгаар гаргаж аваад байна.
Тухайн үед уг ослын газар хэдэн хүн байсныг мэдэх боломжгүй байгаа тул эрлийн ажил үргэлжилж байна” гэж Онцгой Байдлын Ерөнхий газраас мэдээллээ.