Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт орон даяар эхэллээ

Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн   дахин санал  хураалт өглөөний 07:00 цагаас  албан ёсоор эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн  дахин санал хураалтад  Улсын Их Хуралд суудал бүхий Ардчилсан намаас Халтмаагийн Баттулга, Монгол Ардын намаас Миеэгомбын Энхболд нар нэр дэвшин өрсөлдөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит 7 дахь удаагийн сонгуульд нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум дүүргийн 339 сонгуулийн хороо 1983 хэсгийн санал авах байр ажиллаж байгаа юм.

Ерөнхийлөгчийн сонгуулийн нэрсийн жагсаалтад 1 сая 978 мянга 298 мянган сонгогч бүртгэгджээ.

Г.Нараа


Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …