Санал худалдан авахыг зогсоох зорилгоор бүртгэлийн хуудас олгохгүй

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалт өнөө өглөө 07.00 цагт эхэллээ.

Эхний санал хураалтаар саналаа өгөөд гарсан иргэдэд бүртгэлийн хуудас олгож байв. Тухайн сонгуулийн хэсэг нэг хувийг авч үлдэж байсан юм.

Гэвч зарим иргэн бүртгэлийн хуудсаа 100 хүртэл мянган төгрөгөөр худалдаж байна гэсэн гомдлыг улс төрийн намын ажиглагчид Сонгуулийн ерөнхий хороонд гаргасан тул хоёр дахь санал хураалтаар бүртгэлийн хуудас олгохгүй байхаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэв.   

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …