Танилц:Монгол Улсын тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Х. Баттулгын намтар

Монгол Улсын  тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулгын намтарыг танилцуулж байна.

Халтмаагийн Баттулга нь 1963 оны 3 сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн. Монгол Улсын 5 дугаар ерөнхийлөгч юм.

Улс төр

2004 оноос улс төрд орсон

Спортын Замнал

Самбо бөхийн дэлхийн аварга

Төгссөн сургууль, мэргэжил

  • 1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургуулийг бүрэн дунд боловсрол эзэмшин төгссөн.
  • 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургууль Зураач мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал

  • 1979 – 1990 онд Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин
  • 1982 – 1990 онд Дүрслэх урлагийн байгууллагад зураач
  • 1990 – 2004 онд “Женко” ХХКомпаний Ерөнхий захирал
  • 1997 – 2004 онд “Баянгол зочид буудал” ХКомпаний гүйцэтгэх захирал
  • 1999 – 2004 онд “Мах Импекс” ХКомпаний гүйцэтгэх захирал
  • 2004 – 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008 – 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд
  • 2008 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 – 2016 Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 – 2014 Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд
  • 2006 оноос – Жудо Бөхийн Холбооны Ерөнхийлөгч
  • 2017 оноос – Монгол Улсын Ерөнхийлөгч

Шагнал

  • 1995 онд Монгол Улсын гавъяат тамирчин
  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …