Үндэсний их баяр наадам:Зургаа начин, хоёр харцага, хоёр заан,нэг гарьд цолтон төрлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний хүчит  бөхийн барилдаанд тав давсан бөхчүүдэд Монгол Улсын начин цол, зургаа давсан бөхчүүдэд Монгол Улсын харцага цол, долоо давсан бөхчүүдэд заан цол, найм давсан бөхөд Монгол Улсын гарьд цол  олголоо.

 Монгол Улсын начин цолтонгууд:

  1. Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, “Хилчин” спорт хороо, Хантайшир бөхийн дэвжээний бөх Балганы Хишигбаатар,
  2. Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат “Алдар” спорт хороо, “Булган хангай” дэвжээний бөх Бат-Өлзийн Бат-Эрдэнэ,
  3. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Бөх Билэгт” дэвжээний бөх Жаргалсайханы Дагва-Очир,
  4. Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, “Хилчин” спорт хороо, “Булган хангай” дэвжээний бөх Дармаагийн Тамир,
  5. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Бес богда” дэвжээний бөх Бередмуратын Серик,
  6. Төв аймгийн Сүмбэр сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээний бөх Галсан-Очирын Ганжад нарт Монгол Улсын начин цол олголоо.

Монгол Улсын харцага цолтонгууд:

  1. Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Бөх Билэгт” дэвжээний бөх Мягмарын Бадарч,
  2. Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх Оргихийн Хангай нарт Монгол Улсын харцага цол олгов.

Монгол Улсын заан цолтонгууд:

1.Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Булган хангай” дэвжээ, “Женко” клубын бөх Найдангийн Түвшинбаяр,

2.Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Нэгдэлийн Жаргалбаяр

Монгол Улсын гарьд цолтонгууд:

1.Увс аймгийн Улаангом сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Өлзийтогтохын Бат-Орших

Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үнэмлэх, тэмдгийг гардуулан өглөө.

 

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …