Бөөрний чулууг арилгах эрүүл мэндийн ундаа

Сүүлийн үеийн статистик тоо баримтаас харахад арван хүн тутмын нэг нь бөөрний чулуутай байдаг гэж тогтоогджээ. Бөөрний чулуунаас болж өдөрт  хагас сая хүн шаналж байна.
Бөөрний чулуу гэж юу вэ?
Бөөрний чулуу гэдэг нь жижиг кристалаас үүссэн хатуу бөөгнөрөл ажээ. Нэг болон түүнээс илүү чулуу бөөрөнд байх боломжтой байдаг гэнэ.
Шинж тэмдэг
Бөөр чулуутай болох үед илэрдэг гол шинж тэмдэг нь гэнэт их хэмжээний өвдөлт мэдрүүлж, мөн гэнэт алга болдог. Өвдөлт нь нурууны хажуу талаар болон хэвлий хэсгээр илүү ихээр мэдрэгддэг. Түүнчлэн салтаа болон төмсөгний хэсгээр өвдөлт даамжран мэдрэгддэг байна. Бусад шинж тэмдгээс дурдвал:
Шээхэд шээсний өнгө хэвийн бус байх
-Дотор муухайрах
-Бөөлжих
-Халуурах
-Шээс цустай гарах
-Даарах
Бөөрний  чулуу үүсгэдэг хоол хүнсэнд
Самар, улаан буудайн хивэг, кокс, шар буурцаг, шар буурцгийн сүү, дүрдэг цай, манжин, амтат төмс, шош, шоколад багтдаг байна. Бөөрний чулуу үүсгэхээс сэргийлэхийн тулд малын уураг ихтэй хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах, натрийн агууламж өндөртэй хоол хүнс, кальцийн агууламж ихтэй хүнсний бүтээгдэхүүнийг аль болох бага хэрэглэх нь зүйтэй. Мөн унтахаасаа өмнө нэг аяга цэвэршүүлсэн ус ууж хэвших хэрэгтэй. Бөөрний чулуу үүсэхээс сэргийлэхийн тулд шүүсэн ус эсвэл, цэвэршүүлсэн ус уух хэрэгтэй.
Бөөрний чулууг арилгах үр дүнтэй бэлдмэл
Бөөрний чулууг арилгах гол хүнсний бүтээгдэхүүн бол цитрусийн төрлийн жимс байдаг. Үүнд тарвас, нимбэг, жүрж байдаг.
Орц: 1 ширхэг жүрж, 1 ширхэг алим, 1 ширхэг нимбэг, тарвас зүссэн 4 ширхэг, мөс 4 ширхэг
Бэлдсэн бүтээгдэхүүнийг бүгдийг хольж ууна. Ингээд л боллоо. Энэ аргыг долоо хоногт хоёр удаа хэрэглэснээр бөөрний чулуунаас ангижрах юм.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …