Хэрхэн өгзөгний булчингаа томруулах вэ охидуудаа?

Зуны улиралд бүсгүйчүүд бид бие галбир, хоолны дэглэмдээ ач холбогдол өгдөг шүү дээ. Тэгвэл энэ цаг мөчид бүсгүй та өөрийнхөө бие галбирт санаа тавьж өгзөгний булчингаа томруулахыг хүсвэл фитнес блоггер Халиунаагийн зөвлөгөөг хүргэж байна. 
Хэрхэн өгзөгтэй болох вэ, хэрхэн галбиртай болох вэ гэсэн асуулт надад маш их ирдэг. Миний өөрчлөлтөө харьцуулсан зурагнуудыг анзаарсан бол би урьд нь хавтгай өгзөгтэй, том гуятай, өөхлөлтийн хувьд дундаж талдаа орохуйц бие бялдартай байсан. Багаасаа сагс волейболд дурлан 1р сургуулийнхаа шигшээд бэлтгэл хийдэг байсан болохоор ерөнхийдөө спортлог талдаа, гуя томтой байсан. Урьд нь эрүүл мэндээ л бодон хөдөлгөөнтэй байх гэж хичээдэг байснаас биш гадаад үзэмж, галбир зэрэгтээ анхаарч мэддэггүй байлаа. Харин Америкт сонирхлоо даган бодибилдинг-бикини ангиллын тэмцээнд орж эхэлснээс хойш шүүгчийн өгсөн зөвлөгөөний дагуу өгзөгний булчингийнхаа масс дээр анхаарч эхэлсэн юм. Эхэлснээс хойш миний гуяны хэмжээ томроогүй ээ, харин ч гоё хэлбэр орж ялгарал сайтай болсон. Хэлж байгаа учир нь гэвэл мессеж бичиж байгаа ихэнх охид бүсгүйчүүд маань “гоё бие галбиртай болмоор байна, өгзөгтэй болмоор байна” гэдэг ч гуяны булчинг нэг их авч хэлэлцдэггүй, харин ч бүр багасгамаар байна гэж асуудаг.
Тэгвэл гуяараа бүдүүрэхгүй өгзөгнийхөө булчинг л томруулах арга бий юу? Бий. Гэхдээ та нарт энэ тал дээр зөвлөгөө өгөхөөсөө өмнө нэг зүйлийг ойлгоосой гэж хүсч байна. Гуяны булчин бол хүнд маш хэрэгтэй, гоё булчин. Олон хүн надаас чам шиг бие галбиртай болмоор байна гэж асуудаг, тэгвэл миний бие галбирын хамгийн онцлох хэсэг нь миний гуя шүү дээ. Гуя маань масс сайтай болохоор бэлхүүсийг маань тодотгож их эмэгтэйлэг хэлбэртэй харагдуулдаг. Зөвхөн гадаад үзэмжээр зогсохгүй бүх биеэ дайчилсан, хүнд хэцүү бэлтгэлд маань их хүч нэмдэг, миний хамгийн дуртай булчингуудын нэг. Сайн дасгалууд хийж байж бие чинь сайн хөгжинө. Харин тэдгээр сайн дасгалуудыг гүйцэтгэхэд гуяны булчингийн үүрэг их байдаг учир биеэ хөгжүүлэхдээ тэр талыг бодолцоорой.
Өгзөгний булчинг ажиллуулахдаа анхаарах зүйлс болоод хамгийн сайн дасгалууд:
– дасгалаа хийхдээ булчингаа мэдрэх хамгийн чухал. Зөвхөн өгзөгний ч гэлтгүй бусад бүх булчингаа ажиллуулж байхдаа тухай булчингаа мэдрэх хэрэгтэй. Зөвхөн тоо гүйцээсэн болоод хаялгүй булчингаа сайн ачаалахад анхаарлаа хандуулж байгаарай
– Зарим нэг дасгалуудыг гүйцэтгэхдээ өсгийн дээрээ ачаалал авах, өсгийгөөрөө түлхэж өгвөл өгзөгний булчин илүү ажилладаг. Зөвхөн өсгийн дээрээ тогт гээгүй шүү, өсгийгөөрөө илүү түлх. Жишээ нь суулт хийгээд босоход биеийн жингээ өсгийн дээрээ илүү хуваарилбал та булчингаа илүү мэдрэх болно
– Өгзөгний булчинг бараг 50/50 хувь нь fast & slow twitching muscle байдаг. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл өгзөгний булчиндаа дасгал хийхдээ хүнд болоод хөнгөн жингүүд хольж хийх юм. Байнга хүндээр эсвэл байнга хөнгөнөөр оролгүй 1 өдөр хүнд цөөн оролттойгоор, 1 өдөр хөнгөн жингүүд ашиглан олон оролттойгоор дасгалуудаа хийнэ гэсэн үг.
http://www.haliuna.com/

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …