Нүүрэн дээр үүссэн нөсөө толбыг арилгахын тулд олон гоо сайхны бүтээгдэхүүн байдаг ч энэ төрлийн зарим бүтээгдэхүүн химийн бодис их хэмжээгээр агуулдаг тул арьсанд гэмтэл үүсгэж болзошгүй гэдгийг мэдэх нь чухал юм.
Тиймээс таны арьсыг өнгөлөг, толигор болгож үүссэн нөсөө толбыг гурав хоногт арилгах маскыг санал болгоё.
Бэлтгэх арга: нэг ширхэг төмс, ½ нимбэгний шүүс хэрэг болно. Эхлээд төмсөө сайтар үрж шүүсийг гаргаж авна. Дараа нь нимбэгний шүүсээ нэмээд хооронд нь хутгана. Бэлдсэн жороо 20 минутын туршид нүүрэндээ түрхээд халуун бүлээн усаар угаана.
Дараагийн нэгэн арга бол таны арьсыг гүн чийгшүүлж, хялгасан үрчлээг арилгах үр дүнтэй.
Бэлтгэх арга: нэг ширхэг төмс, ½ өргөст хэмхийг ашиглана. Эхлээд төмс олон өргөст хэмхээ холигчид хийж сайтар холино. Бэлдсэн найрлагаа нүүрэндээ жигд хөдөлгөөнөөр 25 минутын турш массаж хийж өгнө. Ингэснээр таны арьс өөрт хэрэгтэй шим тэжээлээ авч улам өнгөлөг толигор болж өгнө. Гэхдээ дээрх хоёр аргыг бүх төрлийн арьсанд хэрэглэх тохиромжтой ч батгатай арьсанд тохирохгүй юм.