Хамгийн үнэтэй орон сууцууд Зайсангийн амыг тойрон сүндэрлэсээр өдгөө маш олон орон сууц, хотхонууд бий болсон байна. Ийн өндөр үнэтэй байхын гол шалтгаан нь утаасаас хол цэвэр тунгалаг агаартай, байгаль сайхантай гэдэгт л байгаа. Угаасаа нийслэлчүүд маань утаанаас зугтах болсон энэ үед хотынхоо төвд ойр мөртлөө тохилог цэвэр, тунгалаг агаартай газар бол яах аргагүй Зaйсан орчим буюу Богдхан Уулын дархан цаазат газар. Гэхдээ эл газар хэзээнээсээ л иргэд болон, мөнгөтэй баячуул жирийн иргэдийн хувьд маргаантай асуудал байсаар ирсэн.
Дархан цаазат газарт барилга барих нь битгий тэр бүс орчимд орохдоо ч зөвшөөрөл авдаг байх байтал мөнгөтэй нэг нь барилга барьсаар, эндхийн газар нутгийг талхалж, одоо дархан цаазат хэмээх хэлэхээс ч ичмээр болсон нь нууц биш ээ.
Зарим аж ахуйн нэгж иргэдтэй зохицон газрыг нь үнэлэн авч үл хөдлөх хөрөнгө босгосон бол зарим нэг нь шууд л газар руу нь дайран өөрийн болгож байшин барилгаа барьсан явдал маргааны эх үүсвэр болдог.
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтээр бол 2002-2012 оны хооронд Богдхан уулын хязгаарлалтын бүсийн 24 аманд 469 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад аялал жуулчлал, сургууль, цэцэрлэг, шашны үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар, 193 иргэнд зуслангийн зориулалтаар тус тус газар ашиглах эрхийг олгосон байдаг.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу! оллоо.мн