Унтахын өмнө идэж болохгүй хүнс

Хүн шөнө унтаж амрах үед бие эрхтэн ч амарч байдаг. Тиймээс орой унтахын өмнө идэж болохгүй хүнсийг анхаараарай.

1. Шоколаданд  кофе агуулагдах мөртөө хар шоколаданд бүр илүү байдаг. Идэхэд сайхан амттай ч унтахын өмнө идэхгүй байх нь эрүүл мэндэд тустай.

2. Халуун ногоотой хоол:Унтахын өмнө халуун ногоотой хоол идэх нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг удаашруулдаг. Мөн унтахын өмнө идсэн халуун ногоо ходоодны тайван байдлыг алдагдуулдаг.

3. Кофе нь сэргээх ажиллагаатай хүнсний бүтээгдэхүүн юм. Тиймээс унтахын өмнө кофе уух нь таны амрах ёстой эд эсийг сэргээх үйлдэлтэй байдаг. Иймээс унтахын өмнө татгалзах хүнсний нэг бол кофе юм.

4. Таргалуулах хоол хүнс идэхээс татгалзаарай. Таргалуулах хоол хүнсэнд пицца (pizza), шарсан төмс, шарсан тахиа гэх зэрэг байдаг. Унтахын өмнө идэхээс татгалзаарай.

5. Эрдэн шишийг зөвхөн өглөөний цайнд хэрэглэвэл хамгийн зохих хүнс болно. Унтахын өмнө энэ төрлийн хоол хүнс хэрэглэхэд нойронд муу.

6. Жимс болон хүнсний ногоо эрүүл хүнс гэж ярьдаг. Энэ яриа нь зөв боловч унтахын өмнө идвэл ходоодны хүчлийг ихэсгэдэг.

7. Чихэрлэг хүнс. Чихэрлэг хүнс идэх нь таны сэтгэл санааг сэргэг сайхан байлгах боловч унтахын өмнө идэж болохгүй. Ходоодыг маш их гэмтээдэг.

8. Унтахын өмнө их ус уух нь бөөрний үйл ажиллагаанд хамгийн их нөлөөлнө. Оройн 20:00 цагаас хойш ус их уухаас татгалзаарай.

9. Эм уух шаардлагатай бол эмээ ууж дуусаад заавал ямар нэгэн ажил хийгээрэй. Эм уугаад шууд унтаж болохгүйг анхаараарай.

 

solongonews.mn

 

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …