Closeup portrait of a cute adorable little boy toddler tired and sleeping belted in car seat on his trip, safety protection concept; Shutterstock ID 283664960; PO: today-david-150710

Хүүхдээ халуун машинд битгий орхиорой

Хэт халуунд удаан байвал наршина гэж бид ойлгодог. Гэтэл хүмүүс гэртээ бүр машиндаа нарших тохиолдол ч цөөнгүй. Агаарын температур 26 градус түүнээс дээш халсан тохиолдолд хүний дулаан ялгаруулах үйл явц зогсон биед халуун хуримтлагдсаар бодисын солилцоо алдагдаж наршдаг. Зөвхөн наршаад ч зогсохгүй тархинд цус харвах аюултай. Ялангуяа зуны халуунд хаалга  нь битүү, түгжээтэй машин доторх температур гаднахаас даруй 20-30 градусаар нэмэгддэг тул бага насны хүүхдээ машинд удаан орхиж болохгүйг анхаарна уу. Жишээ нь гадаа 30 градусын дулаантай байхад машин доторх температур 50-60 градус хүрдэг бөгөөд ийм халуунд хүүхэд 15-хан минут болоход тархинд цус харвах аюултай гэдгийг сэрэмжлүүлэв. Тиймээс хэт халууны улирал эхэлсэн энэ үед бага насны хүүхдээ машиндаа хараа хяналтгүй бүү үлдээгээрэй.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …