Уйллаа уйллаа гээд нүдээ сохортол уйлав л гэж үү дээ

Энэ түүхийг эмээ минь олон удаа ярьж байсан санагдана.

Хайчаараа тоглож байгаа эрх хүүгээсээ аав, ээж нь хайчаа авчхаж гэнэ. Гэтэл хүү уйлж аав, ээжийгээ дийлээд хайчаа авч тоглож байгаад нүдээ сохолчхож гэнэ. Хожим нь хүү аав, ээждээ,
-Хайчийг минь булаагаад авчихгүй дээ. Уйллаа уйллаа гээд нүдээ сохортол уйлав л гэж үү дээ гэж хэлсэн гэдэг.
Энэ бол орчин цагийнхан сонсож мэдүүштэй түүх. Утсаа маажиж, гаазтай ундаа ууж, бэлэн гоймон идсэн хүүхдийн эцэг эхчүүд ойлгож ухах түүх.
Аав ээжүүд уйлж байгаа хүүхдээ сатааруулах гэж юуны духанд хүрэлгүй утсаа нүднийх нь өмнө барьж байна. Зарим нь бүр хүүхдийнхээ эрхшээлд орчихсон, дориухан хоёр үг хэлчихэж чадахгүй өдөр шөнөгүй утсаар наадуулна. Өөд уруугүй телевиз үзүүлнэ. Өөгшүүлнэ. Залуусын утас ядаж байхад чихэвчтэй.
Дөрвөн настай хүүхдэдээ таблет бариулчхаад технологийн дэвшилтэй эртхэн танилцуулж, үеийн хүүхдээс нь хоцроохгүй гэж байгаа юм хэмээн тайлбарлах тэнэг ч гэх үү, атаархуу ч гэх үү ээжтэй таарч л байлаа.
Юмны наадах цаадахыг мэдэхгүй үр хүүхдэдээ эцэг эх нь хэлж, ойлгуулж, бүр болохгүй бол хүний аав ээж шиг загнаж зандраад ч болов ухааруулахгүй бол дээрх түүх нэг л өдөр давтагдаж, хүүхэд тань таныг зэмлэж, гомдож бүр яллах болно.
Чихэвчээс болж машинд дайруулсан, гоймонгоос болж ходоод нь цоорсон, утаснаас болж хараа, ой ухаан нь муудсан, бүр цаашлаад тархины, нүдний хорт хавдартай болсон тухай судалгаа, мэдээлэл энэ тэрүүгээр зөндөө харагдана. Даанч хүүхдийн балчир ухаанд энэ мэдээлэл боловсруулагдаж, ойлгогдохгүй байгаа. Та ч хүүхэд байхдаа бас тийм л байсан. Нас таныг ухааруулсан. Тийм болохоор бид аав, ээж байх хариуцлагаа ухамсарлаж, үүргээ биелүүлж эрүүл саруул хүүхдээ элдвээс хамгаалж боол шиг нь биш эцэг эх шиг нь байхсан.
Сохортлоо уйлав л гэж үү дээ,
Сахарын өвчтэй болтлоо уйлав л гэж үү дээ,
Хавдартай болтлоо уйлав л гэж үүдээ,
Ходоодоо цоортол уйлав л гэж үү дээ,
Дүлий болтлоо уйлав л гэж үү дээ,
Шүдгүй болтлоо уйлав л гэж үү дээ гэж таныг ЯЛЛАХ эрх хүүхдэд бий.
facebook.com

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …