Долоодугаар сард олон жилийн дунджаас 0.5-1.5 градусаар ихэнх нутгаар халуун байна

2017 оны долоодугаар сараас  наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас гаргажээ.

Энэ зуны цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. Ерөнхийдөө уур амьсгал олон жилийн дунджаас 0.5-1.0 дулаан байх бөгөөд хур тунадас олон жилийн дундажтай адил байх төлөвтэй байна.

ДОЛООДУГААР САРД ИХЭНХ НУТГААР ДУНДЖААС 0.5-1.5 ГРАДУСААР ХАЛУУН БАЙНА

 Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгийн өмнөд, Завханы хойд болон зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн баруун хойд хэсэг, Хөвсгөл, Архангайн ихэнх нутгаар 12-17 градус, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн ихэнх нутгаар 22-27 градус, бусад нутгаар 17-21 градус дулаан байдаг.

Долоодугаар сард агаарын дундаж температур Баян-Өлгийн өмнөд, Ховдын баруун хойд, Дорнодын өмнөд хэсэг, Сүхбаатарын зүүн хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уг дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байх төлөвтэй байна.
Уур амьсгалын дунджаар Архангай, Булганы ихэнх нутаг, Хөвсгөлийн зүүн хагас, Өвөрхангай, Төв аймгийн баруун хойд, Сэлэнгийн баруун, Хэнтийн хойд, Сүхбаатарын зүүн өмнөд, Дорнодын хойд болон зүүн өмнөд хэсгээр 75-107 мм, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Увс, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Завханы баруун өмнөд хэсгээр 13-44 мм, бусад нутгаар 45-75 мм хүртэл бороо ордог.

Энэ сард Баян-Өлгийн хойд, Увсын баруун, Говь-Алтайн баруун хойд болон зүүн өмнөд, Завхан, Сүхбаатарын баруун өмнөд, Баянхонгорын өмнөд, Дундговийн зүүн өмнөд хэсэг, Ховд, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй.

НАЙМДУГААР САРД ИХЭНХ НУТГААР ДУНДЖААС 1.0-1.5 ГРАДУСААР ХАЛУУН БАЙНА

Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр 20-25 градус, Баян-Өлгийн баруун, Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байдаг.

 Харин наймдугаар сард Завхан, Булган, Сүхбаатарын зүүн, Хөвсгөлийн баруун өмнөд, Архангайн баруун, Төв, Хэнтийн хойд, Сэлэнгэ, Дорнодын нутгаар уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй.

Уур амьсгалын дунджаар хур тунадас Хөвсгөл, Архангайн зүүн, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсэг, Булган, Сэлэнгийн ихэнх нутгаар 71-100 мм, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Завханы баруун, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсгээр 13-40 мм, бусад нутгаар 41-70 мм ордог.

Энэ сард Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Хөвсгөлийн баруун өмнөд, Ховд, Говь-Алтайн өмнөд, Дорнодын зүүн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Өмнөговь, Дундговийн зүүн, Төв аймгийн зүүн өмнөд, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсэг, Говь-Сүмбэр, Дорноговийн нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Эх сурвалж: Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …