Түймрийн голомтонд ажиллаж буй 150 гаруй хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүллээ

Улсын онцгой комиссоос энэ сарын 16-ны өдөр өгсөн үүрэг даалгаврын дагуу Төв аймгийн Батсүмбэр сумын 3 багийн нутаг дэвсгэрт гарч буй гал түймрийг унтраах ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайдын “Эмнэлгийн анхан шатны тусламжийн бэлэн байдлыг хангах ажлын хэсгийг байгуулан ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд Төв аймгийн Батсүмбэр нутгийн 3 дугаар багийн нутагт байрлах “Цагаан нуга” зусланд Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх цэг байгуулан 3 дахь өдрөө ажиллаж, 150 гаруй иргэнд үзлэг хийн 83 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүллээ.  Тус цэгт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтнүүд түймэр унтраах багт ажиллаж буй хүмүүст болзошгүй эрсдлээс үүсэх түлэгдэлт, усгүйжилт, хэт халалт, хоолны хордлогын үеийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм. Улсын онцгой комиссосс өгсөн үүрэг даалгаврын дагуу Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс мэргэшсэн баг “Цагаан нуга” зуслан, Сэлэнгэ аймгийн “Мандал” суманд тус тус ажиллаж байна.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс 2 шуурхай бүлгийг 17-ны өдөр томилж, ажиллуулсан.

“Цагаан нуга” чиглэлд явсан баг нийт 120 хүнд үзлэг хийсэн. Үзлэгээр угаарталд орсон, даралт ихэссэн зовиуртай, одоогоор гэмтэж, бэртсэн хүн байхгүй. Сайн дураар ажиллахаар ирсэн иргэдийг Улаанбаатар хот руу буцаасан. Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн ажиллаж үлдсэн. “Хөх чулуут” газарт томилогдож, 50 гаруй хүнд үзлэг хийхээр явж байна.

“Мандал” сумын чиглэлд явсан шуурхай баг Цүнхэл тосгоны хүн эмнэлгийг түшиглэн тусламж үзүүлсэн. Одоогоор хүзүүндээ хатигтай, нурууны архаг өвдөлт мэдэрсэн онцгой байдлын албан хаагчийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байна. Тус бүсэд 5 газар гал гарсан байна. Нар гарч халах тохиолдолд хуурайшилт нэмэгдэн, хяналтаас гарах магадлал өндөр. Онцгой байдлын 124 дүгээр зэвсэгт хүчин болон иргэд бүхий 80 гаруй хүн ажиллаж байна. Ууланд эмчилгээ хийлгэх шаардлагатай хэдэн албан хаагч байна. Олон хоног ажиллаж яварснаас хатиг гарах зовиур дийлэнх байна. Эмнэлгийн байрыг түшиглэг жижиг мэс ажилбар, эмчилгээ хийхээр төлөвлөж байна.

ЭМЯ

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …