Хүн амын суурьшлын бүс рүү гал түймэр ирвэл юу хийх вэ

Хүн амын суурьшлын бүс рүү гал түймэр ирвэл юу хийх вэ?

·         хүүхэд, эмэгтэйчүүд, настай хүмүүсийг эхний ээлжинд нүүлгэн шилжүүлэх

·         хүмүүсийг галын тархалттай перпендикуляр чиглэлд гаргах

·         зөвхөн зам, гол, горхины эргийн дагуу хөдлөх

·         чухал бичиг баримт, мөнгө бусад шаардлагатай эд зүйлсийг авах эсвэл галд шатдаггүй аюулгүй газар хадгалах, эсвэл нүхэнд шороогоор булах

·         нүүлгэн шилжих боломжгүй үед /хүн амын суурьшилын бүсэд их гал гарсан үед/ чулуун байранд нуугдах,  эсвэл нээлттэй талбай болон стадионд хүлээх

Гэрт гал дөхөж ирвэл юу хийх вэ?

·         Өөрийн шаардлагатй бичиг баримт, мөнгө бусад шаардлагатай эд зүйлсийг аюулгүй газар хийх

·         Гэрийн гадна шатаж болох бүх зүйлийг гэрт оруулах

·         Гэрийнхээ гаднах орох хаалгануудыг хаах

·         Даавуун хувцас өмсөх. Мөн бээлий, нүүрээ таглах алчуур, уух ус, нүд хамгаалах шилийг өөрт ойр байлгах

·         Байшинд шат байрлуулах, гал сөнөөгчид дээвэр дээр гарах боломж олгох

·         Нойтон алчууруудыг бэлтгэх, бага зэргийн галыг унтраахад

·         Гэрийн доторх хаалгануудыг хаах

·         Цонхноос галд ноцомтгүй зүйлсийг холдуулах

·         Тавилгуудыг өрөөний голд байрлуулах

Эх сурвалж:Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

Санал болгох мэдээ

Хаврын улиралд арьсаа хэрхэн зөв арчлах вэ?

Хаврын улирал айлчлан ирэхэд эрүүл арьсаа хамгаалж үлдэхэд тань туслах зөв арьс арчилгааны зөв зохистой …