Эмэгтэй жолооч нарт зөвлөх нь

Жолоо барихад тохиромжтой гутал өмсөх хэрэгтэй 

Хэт өндөр өсгийтэй гутал өмссөн үед огцом тоормослох шаардлагатай үед гутлын өсгий шаланд тээглэх, салоны урд хананд тулах зэргээс болж шаардлагатай тоормослох хүчээр педалийг гишгэхэд саад болно. Бээлий зүүх шаардлага гарвал гулгадаггүй материалтай бээлий зүүх. Хэт өндөр өсгийтэй гутал өмсөх нь таныг болон бусдыг аюулд учруулна. Тиймээс та өсгийтэй гутлаас зайлсхийх эсвэл тайлж машинаа барих хэрэгтэй.

Ухрах камер суурилуулснаар танд орчноо мэдрэхэд тусална

Арыг харах гадна талын толь нь бодит байдлаас хол харагдуулдаг учир эгнээ байр эзлэх, ухрах үедээ онцгой анхаарах хэрэгтэй. Боломжтой бол ухрахад харах камер, зайн мэдрэгч зэргийг суурилуулбал ухрах үйлдэл хийхэд амар болно. Нарийн замаар эргэхэд арын дугуй урд дугуйнаас дотуур тойрдог учир эргэх зүгийнхээ хашлагаас хойд дугуй хашлага давалгүйгээр явах зайг сонгож авах.

Огцом тормолзож болохгүй

Уулзвар гарцад ирж тоормослохоосоо өмнө ардаа хэт ойрхон тээврийн хэрэгсэл явааг нягталж хэрэв хэт ойр байвал алсаас тормолзож анхааруулах хэрэгтэй. Огцом тоормослоход арын машин ирж мөргөж болзошгүй.

Бороо цас орсон үед агаарын эргэлтийг дотроос биш гаднаас авахаар тохируулах хэрэгтэй

Бороо цас орох үед шил цантдаг учир салоны дотор гадна агаарын тохируулгыг гадна агаар оруулах дээр тавих хэрэгтэй. Ихэнх эмэгтэй жолооч нар гаднаас тоос шороо орох, үнэр үнэртэхээс хамгаалж ихэвчлэн дотор агаарын эргэлт дээр тохируулсан явж байгаад бороо цас орох үед өөрчлөхийг мартах ч юм уу мэдэхгүй тохиолдол байдаг.

Уулзвар дээр гэрэл хүлээж зогсох үедээ P (Parking) байрлалд шилжүүлэх хэрэггүй

Автомат хурдны хайрцагтай машиныг уулзвар гарц дээр зогсох үедээ байн байн P байрлалд шилжүүлж зогсдог эмэгтэй жолооч нар байдаг бөгөөд ингэх шаардлага байхгүйгээр тоормосоо гишгэсэн чигээр зогсоход болно.

Машинаа бусдад саад хийхгүйгээр байрлуулах

Дугуй хагарсан үед эмэгтэйчүүд дугуйгаа солиход хүндрэлтэй байдаг. Ийм үед автын түргэн тусламж дуудах эсвэл эрэгтэй жолооч нараас тусламж авах нь зүйтэй. Дугуй хагарсан бол зам чөлөөлж захруу шахаж зогсох хэрэгтэй. Хагарсан дугуй хэдэн метр зөөлөн явуулахад гэмтэж сүйд болохгүй. Жийпний дугуй хүнд, солиход амаргүй байдаг тул хөдөө хээр хол замд жийп машинтай явах бол дугуй солих эрэгтэй хүнтэй явах хэрэгтэй. 

Тогтсон ус, шалбааг тааралдвал хурдаа хасах

Шулуун замд хурдтай явж байх үед хэсэг газар шалбааг ус болон нойтон гадаргуу тааралдвал зайлшгүй хурдаа хасаж гарах шаардлагатай бөгөөд хурд ихсэх тусам зам дугуйн зууралдалт бага болдог учир замын гадаргуу гэнэт өөрчлөгдөхөд зууралдалт байхгүй болж шарваж бүтэн эргэх, онхолдох аюултай байдаг.

Машин барихдаа хоёр гараараа барих

Шулуун замд жолоог 2 гараараа 10 цаг 10 минутын байрлалд сайн барьж явах хэрэгтэй нэг гараараа жолоодох нь гэнэт нүх дайрах, дугуй хагарах үед машиныг жолоодож дийлэхгүйд хүргэдэг. Хурдтай явах үед машины шилийг гэнэт их онгойлгох нь агаарын урсгалд цохиулж автомашин тогтворгүй болно, том ачааны машин автобустай ойрхон зөрөх үед хурдаа сааруулан зөрөх талын цонхыг хаах хэрэгтэй.

emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …