Эрх нь зөрчигдсөн хүүхдүүд өмгөөлөгч Г.Батбаяртай холбоотой асуудлаар Ерөнхийлөгчид хандахаар боллоо

Бид саяхан болоод өнгөрсөн анхаарлын төвд байсан асуудлыг их л амархан мартчихсан бололтой юм. Гэвч сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдний гэр бүлийнхэн нь өөрсдөд нь тохиолдсон, тэдний эрх ашгийг зөрчсөн асуудлыг марталгүй санасаар яваа аж.

Тусгай 29 дүгээр сургуульд дохионы хэл мэддэг багш тун цөөхөн байв. Энэ нь сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч, боловсрох эрхийг ноцтойгоор зөрчсөн асуудал юм. Тиймээс хүүхдүүд нэг өдөр хичээл хаялт зарлаж, сургуулийн дотоод асуудлыг олон нийтэд дэлгэсэн билээ. Хэрвээ тэд зориглож ийм үйлдэл хийгээгүй бол бид 29 дүгээр сургуульд юу болж байгаа талаар төсөөлөл ч үгүй хоцрох байлаа.

Үүний дараа асуудал олон нийтийн анхаарлын төвд шилжиж, сурагчдын дотуур байр болон хичээлийн танхимд үйлдэгддэг бэлгийн болоод оюун санааны дарамтыг хэвлэлийнхэн мэдээлж эхэлсэн юм. Харин энэ үеэр сургуулийн захирал нь “наадуул чинь хавар болохоор өвчин нь хөдөлдөг… Бэлэг өгснийг бэлгийн дарамт гэж ойлгодог” гэх мэтээр хэнэг ч үгүй ярьж, доромжилж байсныг одоо ч тодхон санаж байна. Тэгвэл яг ийм тайлбар хийгээд сууж хүн бол өмгөөлөгч Г.Батбаяр юм. Тэрээр эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийг бус харин тэднийг доромжлоод сууж байсан 29 дүгээр сургуулийн захирал, багш нарыг өмгөөлж ажилласан билээ.

Ингэхдээ эрх хэмжээгээ хэтрүүлэн ашиглаж, хичээл хаялт зарласан хүүхдүүдээс байцаалт авч, дарамт үзүүлсэн тухай яруу найрагч Б.Галсансүх нэг бус удаа мэдээлсэн билээ. Гэвч ёс зүйн дутагдалтай энэ өмгөөлөгчтэй хариуцлага тооцдог хуулийн субьект гэж монголд алга.

Харин шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгчийн тангараг өргөх үеэр “хүний эрхийг зөрчсөн, иргэдийн ялгаварласан үйлдэлтэй хатуу тэмцэх болно” гэж хэлсэн үг нь сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдэд урам зориг өгсөн байна. Тиймээс эрх нь зөрчигдөж, дарамт шахалтад орсон асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хандахаар болсон тухайгаа бидэнд мэдээллээ.

Тэгэхээр Ерөнхийлөгч маань хэлсэн амандаа хүнрч хүн эрх зөрчсөн асуудалтай тэмцвэл өмгөөлөгч нэртэй хууль зөрчиж явдаг хүмүүс гишгих газаргүй болох нь ээ.

А.Аюуш

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …