Нүдний ядаргаа тайлах арга

Нүдний ядаргаа гаргах хэдэн төрлийн сайн аргыг танилцуулъя.

1. Халуун жин тавих. Нүд ядарч байгаа нь нүдний ойр хавийн цусны эргэлт муудсанаас болдог. Халуун жин тавих нь цусны эргэлтийг сайжруулж, нүдний ойр хавийн булчирхайн ажиллагааг сайжруулдаг .

2. Нүдэнд дусаах тохиромжтой эм хэрэглэх. Өөрийн онцлогтоо тохирсон нүдний дусаагуур эмийг сонгон хэрэглэнэ. Гэвч өдөр бүрийн дусаах хэмжээг зохистой байлгаж, эмэнд хэтэрхий найдаж болохгүй.

3. Үргэлж ногоон цай уух. Цайны навчинд луувангийн эд элбэг агуулагддаг ба хүний биед шингэхдээ витамин A болж хувирдаг. Энэ нь өдөржин компьютертой ажилладаг хүнд тустай.

4. Эвшээх ба хүчиллэг чавга идэх. Эвшээх ба хүчиллэг чавга идэх нь нүдний чилээг намдаадаг юм. Эвшээх үед нүднээс нулимс гарснаар нүдэнд эрүүлжих нөлөө үзүүлдэг. Хүчиллэг идээ идвэл амархан нулимс гардаг учир энэ аргыг бас хэрэглэж болно.

5. Нүдээ эрүүлжүүлэх дасгал хийх. Энэ нь нүдний ойр хавийн цусан судлын эргэлтийг сайжруулж нүд чилэхийг намдаадаг байна.

6. Нүдээ хамгаалах тос хэрэглэх. Нүд хэтэрхий чилэх буюу урт хугацаагаар ядраах байдалд байвал амархан өнгө гэрэлгүй болж үрчлээ суудаг. Иймээс тохирох нүдний тос сонгон хэрэглэж болно.

7. Цэвэрхэн бүлээн усаар нүдээ угаах. Үүнд, ус нь заавал тунгалаг цэвэр байх хэрэгтэй.

solongonews.mn

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …