Дэр бол биднийг тааламжтай сайхан амрахад маш чухал зүйл билээ. Харин гоё сайхан байх гэхээсээ илүү цэвэрхэн чанарлаг байх нь чухал. Үгүй бол дэр нь олон жилийн туршид элдэв бактери, мөөгөнцрийн үүр уурхай болж мэдэх юм. Дэр бол бактери үржих маш таатай газар. Хэдэн мянган бактери тэнд амьдарч байгаа гээд та төсөөл дөө.
Мэргэжлийн хэллэгт тоост хачиг, мөөгөнцөр, зэргийг “pillow home” буюу “дэр гэр” гэж нэрлэдэг. Тоост хачиг нь аалзны төрлийн амьтанд багтана. Энэ нь дэр, хивс зэргийн дор байрладаг ба хүний арьс болон хир тоосоор хооллодог. Хүний нүүрний арьс нь шөнийн цагаар гуужиж, нөхөн төлжиж байдаг бөгөөд үхэжсэн арьс нь дэрэнд үлддэг байна. Судлаачдын хэлж буйгаар таны дэрний 3 хуваасны нэгд нян, тоос бактери, мөөгөнцөр, арьсны өнгөр зэрэг багтсан байдаг байна.
Гэхдээ баярлууштай нэгэн зүйл нь тоост хачиг ямар нэгэн халдварт өвчин тархаадаггүй. Гэхдээ нялх хүүхдийн толгойн дахь үрэвсэл, хамрын харшил, нүд болон арьсны загатнаа зэрэг элдэв харшлын эх үндэс болдог. Тиймээс дэрээ байнга угааж цэвэрлэх эсвэл тогтмол солих хэрэгтэй. Эрдэмтэд дэрийг 6 сараас 2 жилийн хугацаанд солих ёстой гэж дүгнэсэн байна.
Гэхдээ үүнийг цэвэрлэх энгийн нэгэн арга бол дэрийг хатуу саваа, модоор цохих юм. Хамгийн гол нь нарны гэрэлд. Учир нь нарны гэрэл бактерийг устгах чадвартай ба дэрийг цохих үед бактериуд дэрнээс салдаг байна. Мөн угаахдаа маш халуун усанд угаавал хорт бактери нь арилах боломжтой. Түүнчлэн ор дэрний даавуу, хивс хивсэнцэр, дэр зэргээ сонгон авахдаа агаар сайн нэвтрүүлдэг материалтай хэрэгсэл сонгоорой!
Эцэст нь зөвлөхөд тэдгээр хэрэгслээ угаасны дараа сайн хатааж байх хэрэгтэй. Эс бөгөөс чийгшлээс болж мөөгөнцөр болон бусад матери үрждэг юм шүү Эзэгтэй нараа! Үүнийг сайн анхааралдаа авна гэдэгт итгэлтэй байна.
solongonews.mn