Таны эрүүл мэндэд:Жимс, ногооны химийн хортой бодисыг цэвэрлэх арга

Орчин үеийн газар тариаланг химийн бодисгүйгээр төсөөлшгүй. Химийн бодис нь ургамлыг элдэв хортон шавьж, өвчин, шарилж зэргээс хамгаална. Харин ургацыг элдэв зүйлээс хамгаалахад ашигласан хор нь хүний биед сайнаар нөлөөлөхгүй нь мэдээж. Цацсан хор нь жимс, ногоонд бүрэн шингэлгүй зөвхөн гадна талд буюу хальсанд нь шингэж үлддэг байна. Тийм учраас химийн бодисыг угааж цэвэрлэж болно, маш энгийн аргаар.
Жимс, ногоонд шингэсэн хорт бодисыг 98% хувь ариутгах арга

1. Жирийн уксусыг устай 1:3 харьцаатай байхаар холино.
2. Энэ уусмалдаа жимс, ногоогоо 5-10 минут байлгана.
3. Жимс, ногоогоо цоргоор гоожих бүлээн усаар угааж цэвэрлэнэ.
Энэ аргыг бас өөрөөр ашиглаж болно: уусмалаа шүршдэг саванд хийж ногоо, жимсээ шүршээд 10 минут байлгана. Дараа нь урсгал усаар жимс, ногоогоо угаагаарай.
  Хэрвээ танай гэрт уксус байхгүй бол 1 хоолны халбага нимбэгийн шүүс болон 2 хоолны халбага хүнсний содоор орлуулж болно. Стакан усанд хийж хутгаад жимс, ногоогоо угаагаарай.
emch.mn

Санал болгох мэдээ

Хаврын улиралд арьсаа хэрхэн зөв арчлах вэ?

Хаврын улирал айлчлан ирэхэд эрүүл арьсаа хамгаалж үлдэхэд тань туслах зөв арьс арчилгааны зөв зохистой …