Хоёр настнуудын бүртгэл маргааш эхэлнэ

Жил бүр  хүүхдээ цэцэрлэгт өгөх гэсэн эцэг, эхчүүд цэцэрлэгийн гадаа дугаарлаж, хонодог. Энэ жилээс эхлэн цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийг онлайнаар бүртгэх ажлыг нийслэлийн Боловсролын газар болон нийслэлийн Мэдээлэл, технологийн хэлтэс хамтран зохион байгуулахаар болсон байна.Хүүхдээ цэцэрлэгт өгөхөөр бэлтгэлээ базааж буй ээж, аавуудад дуулгахад, энэ жил цэцэрлэгт шинээр бүртгүүлж байгаа хүүхдүүдийг долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 25-ныг хүртэл нэг сарын хугацаанд www.tsetserleg.ulaanbaatar.mn тусгай вэб сайтаар бүртгэх юм байна. Ингэхдээ шинээр цэцэрлэгт орж байгаа буюу зөвхөн хоёр настнуудыг онлайнаар бүртгэх  аж. Эцэг, эхчүүд зөвхөн тусгай сайтаар орж, онлайнаар бүртгүүлэхдээ хүүхдийн регистрийн дугаарыг хийхэд автоматаар аль дүүргийн аль цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл гарч ирнэ.

Бүртгүүлсний дараа эцэг, эхчүүдийн гар утсанд бүртгэлийн тусгай дугаар ирэх юм байна. Иймээс эцэг эхчүүд дараах зүйлийг анхаарах хэрэгтэй. Үүнд:

    – Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй.
– Цахимаар бүртгүүлэхдээ зөвхөн оршин суугаа хорооны хамран сургах тойргийн цэцэрлэгийг сонгох
– Зорилтот бүлэгт хамаарах иргэд холбогдох материалыг бүрдүүлсэн байх. Хэрэв та ямар нэг шалтгаанаар нэг дүүргээс өөр дүүрэгт шилжсэн ч шинэ хаяг руугаа шилжилт хөдөлгөөн хийлгээгүй бол таны хүүхэд зөвхөн өмнөх хаягийн дагуу цэцэрлэгт хамрагдах болно. Тиймээс иргэд  хаягийн зөрчилтэй, шилжүүлгээ хийгээгүй байгаа бол зөрчлөө арилгасны дараа цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлд хамрагдахыг холбогдох газраас анхааруулж байна.

 Харин өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдийн бүртгэл 2017 оны 08 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд явагдана.

Н.Алтанцэцэг


Санал болгох мэдээ

“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р …