Өмгөөлөгчийн амраг “төрхөмдөө буцав”

“Тэрбумтан өмгөөлөгч”-ийн /өмгөөлөгч Г.Батбаяр өөрийгөө ингэж нэрлэх дуртай/гэр бүлээс гадуурх харилцаа хэнд ч хамаагүй л дээ. Гэвч өөрөө хуулийн хүн байж ёс зүйгээ алдаж яваа нь түүнийг хэр зэрэг итгэл даах хүн бэ гэдгийг л харуулж байна.

Өөрийн эзэмшлийн гэгдэх туг.мн сайтын А гэх бүсгүйтэй амрагийн харилцаатай болохыг эх сурвалжууд олон удаа мэдээлж байсан. Тэдний хоорондын харилцааг илтгэх гар утасны мессеж, зурвасууд ч гүүгл хайлтаас олддог болж. Уг нь өмгөөлөгч Г.Батбаяр ч, амраг гэгдэх А ч өөрсдийн гэр бүл, үр хүүхэдтэй. Гэтэл тэдний ажил төрлийн харилцаа нь амрагийн харилцаа болж идэвхжсэнээр бусдын анхаарлыг татах болжээ.

1010

Сэтгүүлч, яруу найрагч Б.Галсансүх “туг.мн сайт яагаад намайг муулж бичээд байна вэ гээд судлаад үзтэл өмгөөлөгч Г.Батбаярын амраг А тус сайтыг ажлуулдаг болохыг мэдсэн” гэж мэдэгдэж байлаа.

Саяхан А-г дансанд их хэмжээний мөнгө орсон тухай ч Б.Галсансүх мэдэгдсэн. Тэгэхээр өмгөөлөгч Г.Батбаяр болон А нарын харилцаа бидний төсөөлж байгаагаа ч илүү, яршиг төвөгтэй бололтой юм.

Гэвч үүнийг нь олон нийт мэдснээс болсон уу, эсвэл өөр шалтгаан байсан уу, А-гийн хувьд гэр бүлээс гадуурх харилцаагаа ихэд нууцалж, сайн ээж, сайн ханийн дүрд орчихсон явааг түүний цахим хуудсан дахь постуудаас харж болно л доо. Харин манай өмгөөлөгч усанд хаясан чулуу мэт таг. Уг нь тийм хүн биш шүү дээ. Олны анхаарал татсан бүхий л асуудлуудыг өөрийн дураар шүүж, бусдад ял тулгаж, хэвлэлийн хурал зарлаж явдаг хүн юмсан. Гэтэл таг чиг болчихлоо. Ямар сайндаа л иргэд “энэ болохгүй байгаа хүмүүс ял тулгамаар байх юм. Өмгөөлөгч Г.Батбаяр хаачихав аа” гэж асууж, сураглаж байх вэ дээ.

10

Өмгөөлөгч маань сураггүй болж, амраг нь “төрхөмдөө буцсан” гээд түүний хувьд хэцүүхэн өдрүүд үргэлжилж байгаа бололтой. Уг нь эх орноо галдан шатаагчдад, нийслэл хотоо үерт автуулагчдад, ядаж торлочихсон цонхны хаагуур ч юм орж ирээд байгаа эдгээр ялуунуудад ял тулгамаар л байна шүү дээ. Өмгөөлөгчөө та хаана байна вэ.

Галт

Ташуур.мн

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …