“Хүннү Эйр” ХХК-ийн “Fokker-50” онгоц ослын буулт хийжээ

Энэ сарын 23-ны өдрийн 22:10 цагт “Хүннү Эйр” ХХК-ийн “MML-161 Fokker-50” загварын онгоцны нэг хөдөлгүүр ажиллагаагүй болсны улмаас техникийн буулт хийжээ. Тодруулбал, Улаанбаатар хотоос Ховд аймаг руу  өдрийн 13:40 хөөрсөн байна. Улмаар 18:20 минутанд буцаад Ховд аймгаас Улаанбаатар  хот руу шууд нислэг үйлдэж, 20:00 цагийн үед хос хөдөлгүүрийн нэг нь ажиллагаагүй болж 22:10  Хөвсгөл аймгийн Мөрөн суманд техникийн буулт хийжээ. Тухайн үед “Fokker-50″ загварын онгоцонд 66 хүн зорчиж явсан тухай эх сурвалж мэдээллээ. Техникийн буултын үеэр зорчиж явсан иргэдэд ямар нэгэн гэмтэл учраагүй, амь нас хохироогүй талаар албаныхан мэдээлж байна. Энэхүү техникийн бууаймлтын шалтгаан нөхцлийг тодруулж, онгоцны нийт зорчигчдыг тээвэрлэн авчрахаар Улаанбаатар хотоос ИНЕГ-ын Чанар баталгаажуулалтын газрын даргаар удирдуулсан есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг “ATR-72” загварын онгоцоор хөөрсөн байна.

Санал болгох мэдээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан  өнөөдөр /2026.06.22/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …