Г.Баасан:М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт эрүү үүсгэж, баривчилж шалгахыг шаардаж байна

  Г.Доржзодовын  Өмгөөлөгч Г.Баасан “М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт хууль үйлчилдэггүй” сэдвээр хэвлэлийн бага хурал хийлээ. 

Г.Баасан “Төрийн эрхийг хууль бусаар авсан байх магадлал бүхий гэмт хэргийн шинжтэй бичлэг цацагдсан энэ бичлэгийг эхлээд цацагдахад хүмүүс анхаараагүй харин сая болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үер цацагдахад энэ бичлэг эвлүүлэг мөн үү хууль зөрчсөн асуудал уу гүй юу гэсэн нийгэмд нэлээн олон асуудал дагуулсан. Олон Улсын  шинжээчийн  шинжилгээнд ороод энэ бичлэг эвлүүлэг биш байна. Дунд зэргийн өрөөнд хоорондоо зайтай зогссон хүмүүсийн албан ёсны бичлэг байна гэсэн. Энэхүү бичлэгт дуу хоолой нь орсон  УИХ-ын дарга, МАНын дарга М.Энхболд, Нийслэлийн ИТХын дарга Ц.Сундуй, түүний зөвлөх буюу Шинэ Монгол хаадын захирал А.Ганбаатар нарыг шалгах ажиллагаа огт явагдахгүй   байна. Уг нь шалгах үндэслэл байгаа. Г.Доржзодовын өгч байгаа гэрчийн мэдүүлэг, 90 минутын бичлэг, Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлсэн шинжээчийн дүгнэлт, Зааланд сууж байгаа хүмүүс фото зураг байгаа атал харамсалтай нь шалгахгүй байна. Эндээс харахад Төрийн  эрх мэдэлд байгаа нэр бүхий хүмүүсийг хамгаалж байна. МАНын хүсэлтээр УИХ-ын гишүүн  асан Ц.Оюунгэрэлийн орон гэрийн халдашгүй байдалд халдсан. Г.Доржзодовд удаа дараа дарамт үзүүлж, хууль бусаар баривчлах гэж оролдсон. 90 минутын бичлэгийг  Монгол Улсын хууль хяналтын байгууллагынхан эвлүүлэг биш үү гэхэд дүгнэлт гаргахад татгалзаж байгаа.

 Өчигдөр Авлигатай тэмцэх газрын дарга Энхжаргал Монгол Улсын Ерөнхийлөгчид худлаа мэдээлэл өгөөд сууж байна. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа гээд энэ нь Ерөнхийлөгчийг үл хүндэтгэхээс гадна Монголын ард түмнийг үнэн бодит мэдээлэл авах эрхийг нь зөрчиж байна. 

Иргэн Г. Доржзодовод  хүчингүй болсон эрүүгийн хуулийн 133. шинээр мөрдөгдөж байгаа эрүүгийн хуулийн  21.13 гүйцэтгэх ажлын хуулийг   зөрчсөн гэх асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэх   боломжгүй, тийм бүрэлдэхүүн ч байхгүй. Энэ асуудал нь тагнуул, цагдаа нар хуулиа зөрчсөн тохиолдолд  эрүү үүсгэдэг гэмт хэргийн заалт байгаа.  Өөрийгөө баримтжуулах гэж МР3 авч явсных нь төлөө энэ гэмт хэрэгт сэжигтнээр татсан. Г.Доржзодовыг Сэтгэцийн шинжилгээнд хамруулсан байгаа тэгээд өөрт нь шинжилгээнийх нь хариу өгөхгүй байгаа. Эндээс харахад МАН хууль хяналтын намынхныг гартаа атгасан байна гэж харж байна.  Сэтгэцийн шинжилгээний хариу зургадугаар сарын 8-нд гарсан. Одоо хүртэл бидний гар дээр ирээгүй. Монгол Улсын хуулийн байгууллагын толгой ялзарсан байна.Монгол Улсын ерөнхийлөгчийг  хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг шинэчлээч гэсэн хүсэлт гаргаж байгаа юм.

90 минутын бичлэгийг шинжилгээний байгууллагаар тогтоолгохыг хүсч байна. М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт эрүү үүсгэж, баривчилж шалгахыг шаардаж байна. Доржзодов аюулгүй байдлынхаа үүднээс Ц.Оюунгэрэлийн гэрт амьдарч байгаа” гэлээ.


Г.Нараа

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …