Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэн, Алтанбулаг сумын нутагт голын усанд амь насаа алдах тохиолдол ихэсчээ

Голын усанд золгүй байдлаар амь насаа алдах тохиолдол ихэсч байна. Тухайлбал, 7-р сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 1 дүгээр баг “Сүмийн булан” нэртэй газарт  4 иргэн голын усанд живж амь насаа алдсан байна. Мөн энэ сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “Гүн нуур” нэртэй тогтоц бүхий нууранд 2 иргэн усанд орж байгаад тус тус осолдож, амь насаа алджээ. 

Золгүй байдлаар амь насаа алдах тохиолдлын дийлэнх хувийг  амралт зугаалгаар явж байгаа иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орж осолдсон тохиолдол эзэлж байгаа тул  голын  эрэг дагуу аялал зугаалгаар явахдаа усны аюулаас болгоомжлох, бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүйгээр гол руу явуулахгүй байх, голын усны түвшин нэмэгдсэн үед голд сэлэхгүй байх, голын эрэг орчмын газарт тоглуулахгүй байх, баталгаат зам гүүрээр зорчиж, гарамгүй газраар автомашинтай гол гатлахгүй байх, голд сэлж, цаашлаад амь насаа алдахаас сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

Голын эрэг орчмоор анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ хийх, санамж бичиг иргэдэд тараах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулж ажиллах талаар Сэлэнгэ аймгийн сумдын  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүдэд тус прокурорын газраас прокурорын мэдэгдэл, албан бичиг хүргүүлжээ. 

prokuror.mn

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …