Бага насны хоёр хүүхэд хулгай хийжээ

Улаанбаатар хотын хэмжээнд энэ сарын 24-ны өдрийн 05:00 цагаас 25ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас  Нийт 1559 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 68, зөрчлийн 1247, согтуугийн 398, зам тээврийн  ослын 244, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 39-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж эхэлжээ.Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо “Тахилтын … тоотод хулгай орсон байна” гэсэн мэдээллийг шалгахад тус дүүргийн 22-р хороонд суух эрэтэй 59 настай Б -ын гэрийн цоожийг эмэгтэй 16 настай Д, эрэгтэй 15 настай  Б нар эвдэж “Жи мобил”-ын гар утас, монголын нууц товчоо ном зэргийг хулгайлсныг илрүүлсэн байна. Энэхүү хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.

Санал болгох мэдээ

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг …