Чөлөөт бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Европ болон Азийн аварга, ЗХУ-ын гавьяат тамирчин Буриадын нэрт бөх Борис Будаевын нэрэмжит залуучуудын олон улсын уламжлалт тэмцээн энэ сарын 27-28-нд Улаан-Үд хотод болно. Түүний 60 насны ойд болж буй 25 дахь удаагийн тэмцээнд Монгол, БНСУ, Казахстан, БНХАУ, ОХУ-ын 150 гаруй тамирчин эрэгтэйчүүдийн найман жинд өрсөлдөх юм байна.
Манай улсаас ҮБТДС-ийн дасгалжуулагч, ОУХМ Ц.Гантөгс, “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч ОУХМ Г.Амархүү нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Л.Отгонхүү (БТСДуС), 60 кг-д Б.Баасанням (Женко), Б.Мөнхзориг (Сүхбаатар), Ц.Дамдинпүрэв (БТСДуС), 66 кг-д Т.Тулга (Арслан), З.Мөнхтулга (Женко), О.Ганбаяр (БТСДуС), 74 кг-д З.Сумъяабазар (Хангарьд), П,Тэлмэн, Ц.Гэндэн-Яримпил, Н.Жаргалсайхан (бүгд БТСДуС), 96 кг-д Ч.Алтангэрэл (Аварга), Н.Алтанбагана (БТСДуС), 120 кг-д М.Лхагвагэрэл (Аварга) нарын 14 тамирчин оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.